"Парис 2024" олимпын наадмын эрхийн төлөөх эмэгтэй хөл бөмбөгийн Азийн бүсийн эхний шатны D хэсгийн тоглолтууд Тайланд улсын Чонбури цэнгэлдэхэд болж байна.
Тус тэмцээнд манай улсын хөл бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийж 2:2 онооны харьцаатайгаар тэнцлээ. Шигшээ багийн довтлогч Н.Намуунаа тоглолтын хоёр дахь минут болон нэмэлт цагт Сингапурын хаалганд бөмбөг оруулснаар оноо хуваасан.
Тоглолтын дараа шигшээ багийн довтлогч Н.Намуунаа "Багийнхан маань сайн тоглосон болохоор хоёр дахь бөмбөгөө оруулж тэнцлээ. Дараагийн тоглолт Тайланд улсын шигшээ багийн эсрэг болно. Манайхаас чансаа өндөр баг учраас сайн хамгаалж, өрсөлдөөнтэй тоглолт гаргах болно. Үндэсний шигшээ багаа дэмжиж буй хүмүүстээ баярлалаа. Сайн тоглохыг хичээнэ" хэмээн ярив.
Энэ сарын 7-нд манай улсын эмэгтэй шигшээ баг хэсгээ тэргүүлж буй Тайланд улсын шигшээ багтай тоглоно. Уг тоглолтод ялбал хэсгээ дөрвөн оноотойгоор тэргүүлж, дараагийн шатанд шалгарна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!