Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Нефть олборлохдоо "Петрочайна Дачин Тамсаг" компани хоцрогдсон арга хэрэглэдэг. Тэдэнд шаардлага тавих хэрэгтэй"

Т.Саран, iKon.mn
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймагт олон тооны зээр үхсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Уг асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Хүнд металлд хордсон уу, халдварт өвчин туссан уу, цаг агаарын байдлаас шалтгаалж зээр олноороо үхсэн үү гэдэг нь шинжилгээний дүгнэлт гарсны дараа тодорхой болох байх.

Газрын тосны үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг нь жалганд алт ухахтай адилгүй. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн өргөн уудам нутагт үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс байгаль орчинд, тэнд амьдарч буй орон нутгийн иргэдийн амьдрал шууд болон дам утгаараа нөлөөлж байна.

Газрын тос зөөдөг машинд 2013 онд түймэр тавьсан. Түймрийн цурмаас малчид холдож чадаагүй байтал гурав хоногийн дараа цас их орсон. Улмаар 26,000 мал үхсэн. Энэ бол тэнд амьдарч буй иргэдийн амьдралд шууд биш ч дам байдлаар нөлөөлж байгаа юм. 

 “Петрочайна Дачин Тамсаг” компани нефть олборлохдоо хоцрогдсон арга хэрэглэдэг. Газрын гүнийн усыг 1,000 метрийн дор шахаж, тосыг хөвүүлэх байдлаар гаргаж авдаг. Холбогдох газрууд энэхүү технологио өөрчлөх талаарх шаардлагыг тавих хэрэгтэй" гэдгийг хэллээ.