• 6 сарын 15, Ням
Уншиж байна ...

Д. Энхсанаа: MOMMY & BABY үзэсгэлэнгийн хүрээнд манай зүгээс азтантай хөтөлбөр зарлах ба ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЕЭР АЗТАНЫГАА ТОДРУУЛНА

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Mommy & Baby expo 2025 олон улсын эрх үрсийн үзэсгэлэн анх удаагаа Хүннү Моллд 5 сарын 30-наас 6 сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.  Үзэсгэлэнгийн Мөнгөн ивээн тэтгэгч Ази Фарма Дистрибьюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Энхсанаатай ярилцлаа.

- Сайн байна уу та. Юун түрүүнд байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөхгүй юу?

Ази фарм  групп нь эмийн зах зээлийн томоохон компаниудын нэг бөгөөд, ард түмнийхээ эрүүл энхийн төлөө дэлхийн топ компаниудын өндөр чанартай эм, эмийн бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдээ ханган 20-иод жил ажиллаж байна. Ази фарм дистрибьюшн ХХК, хүнс, гэр ахуйн цэвэрлэгээний, эмчилгээний гоо сайхан, хүүхдийн гоо сайхны барааг зах зээлд нийлүүлдэг эмийн бус борлуулалтын охин компани юм. Бид FMCG зах зээлд харьцангуй шинэ компани бөгөөд, 2025 ондоо өсөж дэвжихээр маш эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй залуусаар багаа бүрдүүлэн ажиллаж байна.

- Онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээрийн давуу талын талаар яривал?

Бид энэ үзэсгэлэнд нярай хүүхдийн BBKitty брэндийн живхийг онцолж байна. Энхрий нярай үрсийн эмзэг булбарай арьсанд ээлтэй, шингэнийг түгжих, шингэнийг жигд тараах бөөгнөрүүлэхгүй байх технологитой, монгол ээжүүдийн хайр татам бүтээгдэхүүн юм. Мөн түүнчлэн бид энэхүү үзэсгэлэнд Германы эмчилгээний гоо сайхны Себамед брэндийн нярай хүүхдийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Дөнгөж төрсөн энхрий бяцхан хүүхдэд асаргааны хамгийн эхлэл хэсэг бол арьсны хэвийн бичил биет, тэгээд арьсны тэнцвэр байдаг. Арьс маань эрүүл байх нь бүх эрхтэн тогтолцоо цаашаа эрүүл хөгжих, хүүхэд  маань эрүүл бойжих үндэс болж өгдөг учраас арьсны арчилгаа туйлын чухал үүрэгтэй. Хүүхдийн арьсны тэнцвэрт орчин 5.5 түвшинд байснаар хэвийн бичил биетүүдийн тэнцвэртэй байдал явагддаг. Тэгвэл  Германы Sebamed baby хүүхдийн брэнд нь шүлт, парабен фталат агуулаагүй гелэн бүтэцтэй, хүчил шүлтийн тэнцвэрт орчныг хангадгаараа давуу талтай.

зураг
 

- Mommy & Baby expo 2025 үзэсгэлэнд Мөнгөн ивээн тэтгэгчээр оролцож байгаа шүү дээ.  Тэгвэл хэрхэн оролцох талаар мэдээлэл өгөөч?

Эхлэл Өрнөл ХХК-с зохион байгуулж байгаа энэхүү анхны Үзэсгэлэндээ бид нярай хүүхдийн бүх төрлийн барааны хямдралтай, бэлэгтэй худалдааг хэрэглэгчдэдээ бэлдэж байна. Мөн Mommy & Baby үзэсгэлэнгийн хүрээнд манай зүгээс азтантай хөтөлбөр зарлах ба үзэсгэлэнгийн үеэр азтаныгаа тодруулна гэдгийг дуулгахад таатай байна

- Ер нь үзэсгэлэнгийн цар хүрээ ач холбогдлыг хэрхэн харж байна?

Японы сурган хүмүүжүүлэгч  Шичида Макато нь хүмүүний бүх насны хүмүүжил нь 0-5 насанд тогтдог гэж үздэг. Тэгэхлээр бид Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүүхдийн хоол хүнс, арьс үс арчилгаа, сувилгаа, тоглоом сургалт, хүүхдийн өсөлт хөгжлийн талаар Монголынхоо эцэг эхчүүдэд цэгцтэй ойлгомжтой мэдээлэл өгөх, хүүхдийн брэндүүдийн танигдалтыг нэмэгдүүлсэн, хэрэглэгч ба компаниудын хоорондын харилцан итгэлцлийг дэмжин,  хүүхдийн сайн хүмүүжил, эрүүл энх бойжиход эцэг эхчүүд, компанийн үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан ийм сайхан үнэ цэнтэй гэж ойлгож байна даа.

- Салбарын томоохон төлөөлөл болсон компанийн хувьд ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Үүнд Mommy & Baby expo үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байх талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?    

Ази Фарма Дистрибьюшн ХХК-н хувьд живхний зах зээлд шинэхэн брэнд болох BB Kitty хүүхдийн живхийг Монголын хэрэглэгчдэд хүргэж байгаадаа тун сэтгэл өндөр, мөн хүлээлт өндөр байгаа. Монголын хэрэглэгчдийн буюу ер нь дэлхийн хэрэглэгчдийн хүүхдийн живхний сонголтын хандлага мэдээж хүүхдэд тав тухтай, харшил үүсгэхгүй эрүүл цэвэр хамгийн нимгэнийг онцолж байгаа гэж харж байна. Манай живх хэрэглэгч, зах зээлийн хандлага, эрэлтэд яг таг тохирсон брэнд юм. Үүнд үндэслэн манай шинэхэн өлгийдөж авсан хайрт BB Kitty хүүхдийн живх брэндийг минь бидний хэрэглэгчидтэй танилцуулах томоохон нөлөөлөл болно хэмээн харж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.