Уншиж байна ...

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар 18-24 м/с-ийн буюу мод савлаж мөчир хугарах хэмжээний догшин салхитай байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгаар салхи секундэд 18-24 метр хүрч цаг уурын нэршлээр догшин салхитай байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал Говь-Алтайн нутаг, Баян-Өлгийн хойд болон зүүн, Увсын өмнөд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх юм байна. 

Догшин салхи гэдэг нь мод савлаж мөчир хугарах хэмжээний хүчтэй салхи юм. 

зураг
 
ЦУОШГ