• 6 сарын 16, Даваа

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-ны 11:53 цагт цурманд оруулж, өнөөдөр /2025.05.19/ 07:15 цагт бүрэн унтрааж, Хан-Хэнтий тусгай хамгаалалтын газарт хүлээлгэн өгсөн байна.

Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын газар, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Мандал, Ерөө сумын мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллагын нийт 218 хүн, 22 автомашин, 5 морьтойгоор ажиллажээ.

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.05.19/ 07:30 цагийн байдлаар түймрийн дуудлагагүй байгааг онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.