Олон улсын мөнгөн гуйвуулгын компани SendMN болон харилцаа холбооны салбарт шинэчлэл хийж, дэлхийн хаанаас ч монгол дугаараа ашиглах боломжийг бүрдүүлсэн LIME компаниуд хамтран гадаадад амьдарч, суралцаж, ажиллаж буй Монголчууддаа өдөр тутмын олон улсын мөнгөн гуйвуулга болон харилцаа холбооны асуудлаа илүү хялбар шийдэх боломжийг олгож эхэллээ.
Тус хамтын ажиллагааны гол зорилго нь гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэддээ илүү ухаалаг, хэмнэлттэй хэрэглээг санал болгоход оршиж байна.
Сэнд Эм Эн ББСБ ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны захирал Э.Тэмүүлэн:
“Бидний зорилго бол гадаадад суугаа иргэдийнхээ мөнгөн гуйвуулга болон харилцаа холбооны хэрэгцээг бүрэн хангаж, тэднийг гэр бүлтэйгээ илүү ойр байхад туслах юм. LIME дугаараараа бүртгүүлсэн манай хэрэглэгчид мөнгөн гуйвуулга хийхдээ илүү бонус оноо цуглуулж, илүү хэмнэлттэйгээр мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авах боломжтой болох юм.”
Онлайм Нетворк ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Ч.Мөнхдэлгэр:
“Гадаадад амьдарч байгаа Монголчууд маань гэр бүл, найз нөхөдтэйгөө тогтмол холбоотой байх, төрийн болон санхүүгийн үйлчилгээг байгаа газраасаа түргэн шуурхай авах хэрэгцээтэй байдаг. Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан бид хэрэглэгчдэдээ бодит үнэ цэнийг бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгохоор зорин ажиллаж байна”
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгчдэд олгох давуу талууд:
LIME дугаар: SendMN аппликейшинаа ашиглан валют захиалсан хэрэглэгч бүр LIME виртуал операторын дэлхийн хаанаас ч хэрэглэх боломжтой 90 хоногийн хугацаатай, 1,000 нэгж бүхий Монгол дугаарын эрхтэй болно.
Нэмэлт бонус оноо: LIME дугаараар SendMN-д бүртгүүлсэн хэрэглэгчид мөнгөн гуйвуулга хийх бүрдээ 20 хувиар илүү SendMN бонус оноо цуглуулна.
Онцгой урамшуулал: Хоёр платформын хэрэглэгчдэд зориулсан тусгай хямдрал, урамшуулал болон нэмэлт бэлгийн эрх зэрэг олон төрлийн боломжууд.
SendMN болон LIME компаниуд цаашдаа гадаадад суугаа Монголчууддаа зориулсан олон төрлийн шинэ санал, урамшууллыг зарлаж, хэрэглэгчдийнхээ амьдралд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна.
SendMN нь 2016 оноос хойш Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж буй үндэсний компани юм.
LIME нь хилийн чанадаас ч ашиглаж болох утасны дугаартай апп бөгөөд хэрэглэгчдэдээ гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ хаанаас ч шууд холбогдох, төрийн, банк санхүүгийн болон бусад дотоодын байгууллагуудын бүхий л үйлчилгээг саадгүй авах боломжийг бүрдүүлж буй виртуал оператор компани юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Сэнд Эм Эн ББСБ
Төв оффис: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Соёл амралтын хүрээлэн гудамж Централ Парк барилга, 7 давхарт
Холбогдох утас: 7000 0909
И-мэйл хаяг: info@send.mn
Вэбсайт: https://send.mn/
📱 SendMN апп татах: onelink.to/jmdtpb
Онлайм Нетворк ХХК
Төв оффис: Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө 6, Режис Плэйс, 5 давхар, 502 тоот.
Холбогдох утас: 7211 7211
И-мэйл хаяг: info@lime.mn
Вэбсайт: https://onlime.mn/
📱 LIME апп татах: https://onlime.mn/limeapp