Уншиж байна ...

Уулчин Ч.Ариунзул Эверестийн оргилд амжилттай гарснаар дэлхийн дээвэрт хүрсэн 17 дахь монгол хүн болов

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:47 2025/05/19

Далайн төвшнөөс дээш 8,848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа.

Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох (15), Б.Батхишиг (16) нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм.

Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл ирээд байна. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гаргаснаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа болсон билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.

10:07 2025/05/19

Эверестийн оргилд уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар амжилттай гарчээ

зураг
 
BBC

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд "Цэгц" клубийн уулчин Б.Батхишиг, "Хоризон" клубийн уулчин А.Баттогтох нар өчигдөр амжилттай авирчээ.

8,848.6 метрийн өндөрт гарсан тус багт Хятад улсын нэг уулчин, дөрвөн шерпа буюу хөтөч багтсан байна.

Эверестийн оргилд өнгөрсөн жил 861 уулчин амжилттай авирсан бөгөөд 787 нь Непаль талаас, 74 нь Төвөдийн талаас гарчээ. Тус оргилд гарахад цаг агаарын хамгийн тохиромжтой үе нь 3-5 дугаар сар, 10-11 дүгээр сар байдаг аж.