“BCT” ХХК “Barilga Expo 2026”-д ухаалаг аюулгүй байдлын шийдлүүдээ танилцуулж байна
Монгол Улсын барилгын салбарын томоохон арга хэмжээ болох Barilga Expo 2026 үзэсгэлэн яармаг 2026 оны 4-р сарын 24–26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.
Тус үзэсгэлэнд мэдээлэл технологи, аюулгүй байдлын шийдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “BCT” ХХК оролцож, дэлхийн тэргүүлэгч брэнд болох Hikvision-ийн бүтээгдэхүүн болон иж бүрэн ухаалаг шийдлүүдийг танилцуулж байгаа юм.
“BCT” ХХК нь Hikvision брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютор бөгөөд орчин үеийн аюулгүй байдлын системийг барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
Ухаалаг шийдлүүдийг нэг дороос
Энэ удаагийн үзэсгэлэнд тус компани дараах үндсэн шийдлүүдийг онцлон танилцуулж буй.
Үүнд:
- Дэвшилтэт хяналтын камерын систем (AI технологид суурилсан)
- Xяналтын ухаалаг шийдэл (Access Control)
- Галын дохиолол, аюулын илрүүлэлтийн систем
- Аюулаас урьдчилан сэргийлэх шийдэл
- Автоматжуулсан зогсоол, тээврийн хяналтын систем
Эдгээр шийдлүүд нь зөвхөн аюулгүй байдлыг хангахаас гадна барилгын ашиглалт, менежментийг илүү үр ашигтай, ухаалаг болгоход чиглэж байгаагаараа онцлог юм.
Аюулгүй, ухаалаг хотын хөгжилд хувь нэмэр
Өнөө үед дэлхийн томоохон хотууд ухаалаг хяналт, автоматжуулалт, дата дээр суурилсан шийдлүүдийг нэвтрүүлснээр иргэдийн аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэж байгаа билээ. Hikvision брэндийн технологиуд нь энэ чиг хандлагад нийцсэн бөгөөд “BCT” ХХК эдгээр шийдлүүдийг Монголын зах зээлд нутагшуулан нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа хамт олон.
Тус компанийн танилцуулж буй системүүд нь аж ахуйн нэгж, барилга байгууламж, үйлдвэрлэлийн бүс, олон нийтийн орчинд аюулгүй байдлыг сайжруулах, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлдэг.
Хамтран ажиллах боломж
“BCT” ХХК нь барилгын компаниуд, хөрөнгө оруулагчид, байгууллагуудтай хамтран ажиллаж, тухайн объектын онцлогт тохирсон аюулгүй байдлын цогц шийдлийг санал болгодог.
Иймд барилгын салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, сонирхогчдыг Barilga Expo 2026 үзэсгэлэнгийн үеэр тус компанийн павильонд хүрэлцэн ирж, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдтэй танилцахыг урьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
