• 6 сарын 16, Даваа

Patriot, HIMARS системийн пуужингуудыг Европт үйлдвэрлэж эхлэхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Германы зэвсэг үйлдвэрлэгч Rheinmetall, АНУ-ын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгч Lockheed Martin компаниуд Европ тивийг пуужингаар хангах хамтарсан үйлдвэр байгуулахаар болжээ.

Тус үйлдвэр нь АНУ-ын ATACMS, HIMARS системийн 150 болон 300 км тусгалтай пуужингууд, Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн PAC-3 пуужин, дрон, нисэх онгоцны Hellfire, JAGM пуужингуудыг үйлдвэрлэдэг болох юм байна.

Үйлдвэрийн 60 хувийг Rheinmetall эзэмших төлөвтэй байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Армин Паппергер мэдээлжээ.

Европын хэрэгцээг хангах үйлдвэрлэл АНУ-д явагдахгүй байгаа нь хамтарсан үйлдвэр байгуулах шалтгаан болсныг тэр тайлбарласан байна.

“Америкаас пуужин авахын тулд заримдаа арван жил хүлээх болдог нь хэтэрхий урт хугацаа юм. Тиймээс бид Европт тивд пуужингийн үйлдвэр байгуулахаар шийдсэн” гэж Паппергер ярьжээ.

Шинэ үйлдвэр нь жилд 10,000 пуужин, ижил тооны хөдөлгүүр үйлдвэрлэх багтаамжтай байх гэнэ.

АНУ-ын засаг захиргаа зөвшөөрөл өгснөөс хойш 12-13 сарын дараа үйлдвэрлэл эхлэх боломжтой болох ажээ. Одоо хоёр компани зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа юм байна.

Паппергерийн өгсөн мэдээллээр бол хөдөлгүүрийн үйлдвэрлэл 2026 оноос, пуужингийн үйлдвэрлэл 2027 оноос эхлэх боломжтой гэнэ. Жилийн орлогыг нь $5 тэрбум гэж тооцоолжээ.

Украины дайн эхэлж, Трампын засаг захиргаа АНУ-ын гадаад бодлогыг өөрчилсний дараа Европ тив өөрийн аюулгүй байдлыг гартаа авах хүсэл сонирхолтой болсон.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Мюнхений аюулгүй байдлын олон улсын чуулганы үеэр энэ асуудал анхаарлын төвд байж, дэлхийн тэргүүлэх зэвсэг үйлдвэрлэгчид Европ тивд үйлдвэрлэл явуулах сонирхлоо илэрхийлж байсан юм.

 

Эх сурвалж: hartpunkt.de

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг