• 6 сарын 15, Ням

Япондоо No1 борлуулалттай Мэйжи шоколад Монголд албан ёсоор орж ирлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 19
Сурталчилгаа

99 жилийн түүхт Япондоо No1 борлуулалттай Мэйжи шоколад 5 сарын 1-нд Монголд анх удаа албан ёсны нээлтээ хийн, сүлжээ болон конвиниенс дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэллээ.

Мэйжи нь 1916 онд үүсгэн байгуулагдаж, 1926 онд Meiji Milk Chocolate буюу сүүтэй шоколадны брэндээ худалдаалж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 99 жилийн турш тасалдалгүйгээр өндөр чанар, баялаг амттай шоколадыг үйлдвэрлэж иржээ. Мэйжи шоколадны амт чанар нь шаардлага өндөр Япончуудад таашаагдсанаар өдгөө Японы хамгийн өндөр борлуулалттай брэнд болж өсөн тэлж чадсан байна. 

зураг
 

Яагаад Мэйжи шоколад?

Мэйжи нь өнгөрсөн 99 жилийн турш шоколад хийх урлагийг төгс төгөлдөр болгохын тулд зөвхөн хамгийн сайн орц найрлагыг сонгон, өвөрмөц бөгөөд давтагдашгүй амтыг бий болгоход бүхий л нөөц боломжоо зориулж ирсэн байна. 

  • Дээд зэрэглэлийн найрлага: Мэйжи нь бүтээгдэхүүнүүддээ амттай бөгөөд нөхөн сэргээгдэх боломжтой какао, Хойд Европын өндөр чанартай сүүг хатуу шалгуураар сонгон авч хэрэглэдэг байна. 
  • Гойд тансаг амт: Япончууд хоол хүсний байгалийн амтыг туйлаас чухалчилдаг соёлтой. Энэхүү соёлоо шоколад үйлдвэрлэлтэд мөн нэвтрүүлж хэт нялуун бус атлаа идэхэд тааламжтай тансаг амтыг гарган авсны тэргүүн төлөөлөл нь Мэйжи шоколад юм.
  • Эрүүл сонголтууд (Тун удахгүй): Шоколадны үндсэн орц болох какао нь антидиокцант, амин дэм (A, B1, B2, B3, C, E)-ээр баялаг байдаг бөгөөд амт, шим тэжээлийг зэрэг эрэлхийлэгч хэрэглэгч нартаа зориулан тун удахгүй өндөр какао агуулсан шоколаднуудыг танилцуулах төлөвлөгөөтэй байна.

Заавал турших ёстой Мэйжи шоколаднууд

Сонгодог сүүтэй шоколад, баялаг хар шоколад, сэтгэл сэргээм жимстэй шоколад зэрэг хүн бүрд тохирох олон төрлийн сонголтыг Мэйжи танд санал болгох болно. Онцлон дурдваас

  • Мэйжи Сүүтэй Шоколад – 1926 оноос хойш идсэн хүний аманд зөөлнөөр хайлж, шоколад сүү хоёрын төгс цогцлолыг мэдрүүлж ирсэн, жинхэнэ зүйл хэзээ ч хуучирдаггүй болохыг батлах сонгодог шоколад. Анх худалдаанд гаргаснаас хойш орцоо огт солиогүй гэхээр үнэхээрийн гайхмаар.
  • Мэйжи Алмонд Шоколад – 1962 онд шоколад бол хүүхдийн амттан гэх ойлголтыг эвдэх зорилгоор хийгдэж, өдгөө Япон шоколадны нэгэн төлөөлөл болж чадсан алмонд шоколад.
  • Choco Baby -  1965 онд сүүтэй шоколадыг хамт олноороо эсвэл ганцаараа, хаая нэг эсвэл нэг дор гээд ямар ч үед идэхэд тохиромжтой байдлаар маш жижиг ширхэгтэй болгон хийсэн өвөрмөц хөөрхөн шоколад
  • Аполло - Хүн төрөлхтний итгэл мөрөөдлийг тээн 1969 онд хүн анх удаа саран дээр буусныг тэмдэглэн Аполло 11 хөлгөөс санаа аван хийсэн, гүзээлзгэнэтэй шоколад

Мэйжи шоколадыг сүлжээ супермаркет, конвиниенс дэлгүүрүүдээр албан ёсоор худалдаалж эхлээд байна. Мэйжигийн гайхамшигт савлагааг дэлгүүр дотор хайх нь хүртэл танд аз жаргалыг авчрах болно.

Үргэлж дурлах амт - Мэйжи, Монголд!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.