• 6 сарын 15, Ням

Х.Нямбаатар: Би тендерийн хуулийг зөрчиж чадахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод өрнөх бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа монгол компани тэнцэхээргүй өндөр шаардлага тавьдаг гэж хэвлэлийн хурал зохион байгуулж байв.

Тендерт тавигддаг шаардлагын талаар хотын дарга Х.Нямбаатар "Бүтээн байгуулалтын тендерт дотоодын компаниудыг оролцуулахгүй, гаднын том компаниудад зориулсан тендер зарладаг гэсэн шүүмжлэлүүд гарч байна.

Нэгдүгээрт Тендерийн тухай хуульд сүүлийн гурван жилийн дунджаар нийт төсөвт өртгийн 30-50 хувиар буюу борлуулалтын гурван жилийн орлогыг дундажладаг хуультай. Би хуулийг зөрчиж чадахгүй учраас энэхүү босго шаардлагуудыг тавьж байгаа.

Хоёрдугаарт зургаадугаар сард баригдаж эхлэх Туулын хурдны зам хамгийн багадаа зургаан гүүрэн дээгүүр давж гүүр барих юм. Гүүрний доод замын хөдөлгөөнийг зогсоохгүйгээр гүүрэн дээгүүр гүүр барих технологийг эзэмшсэн компани одоогоор манай улсад байхгүй" гэж хариу тайлбар өглөө.

Улс, орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх, бараа материал авах үйл ажиллагаа болон гомдол шийдвэрлэх харилцааг тендерийн буюу Төрийн болон орон нутгийг өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа