ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл Оюуны технологи 300 сая ажлын байртай тэнцэх ажил үүргийг гүйцэтгэдэг болох тооцоо гарчээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хиймэл Оюуны технологи ирээдүйд 300 сая ажлын байртай тэнцэх ажил үүргийг гүйцэтгэдэг болох тооцоог Голдмэн Сакс хөрөнгө оруулалтын банк гаргажээ.

Гэхдээ үүнийг бас шинэ төрлийн ажлын байрууд бий болгох, бүтээмжийг өсгөх сайн талтай гэж тус банкнаас гаргасан шинэ судалгааны тайланд өгүүлсэн байна.

Ингэхдээ салбар бүрийн ажлын байрыг харилцан адилгүй хувь хэмжээгээр орлон гүйцэтгэх тооцоо гаргажээ.

Тухайлбал байгууллагын захиргааны чиг үүргийн 46 хувь, хуулийн мэргэжлийн чиг үүргийн 44 хувийг хиймэл оюун орлох боломжтой бол барилгын салбарт 6, засвар үйлчилгээний салбарт дөнгөж 4 хувь байх гэнэ.

Гэхдээ хиймэл оюун хүмүүсээс ажлын байрыг шууд булаах эсэх тал дээр судлаачид эргэлзсэн байр суурьтай байна.

Тухайлбал Оксфордын их сургуулийн Оксфорд Мартин сургуулийн ирээдүй судлаач Карл Бенедикт Фрэй “Яг хэчнээн ажлын байрыг ChatGPT хэлбэрийн хиймэл оюуны систем бүрэн эзлэх талаар мэдэх боломж одоогоор алга” гэж ярьжээ.

“Жишээлбэл ChatGPT өнөөдөр бичих дундаж чадвартай хүнд сайн эсээ, нийтлэл бичих боломж олгож байна. Тиймээс энэ систем сэтгүүлчидтэй өрсөлдөж, тэдний хөдөлмөрийн үнэлгээг бууруулж болзошгүй. Үүнийг Uber-тэй зүйрлэж болно. Лондон хотын гудамжнуудыг сайн мэддэг байх нь ач холбогдолгүй болж, үр дүнд нь туршлагатай жолоочдын үнэлгээ буурсан. Бидний судалгаагаар тэдний орлого 10 хувиар буураад байгаа. Өөрөөр хэлбэл жолоочийн тоо буураагүй, харин тэдний цалин орлого буурсан. Ойрын хэдэн жилийн хугацаанд generative AI төрлийн систем оюуны бүтээлч салбарт үүнтэй төстэй нөлөө үзүүлэх байх” гэж тэр тайлбарласан юм.

1980-аад оноос хойш гарсан технологийн дэвшлүүд цоо шинэ ажлын байруудыг нэмж үүсгэхээсээ илүүтэй хүмүүсийн ажил үүргийг сольж өөрчилсөн тухай зарим судалгаанд бичсэн байдаг.

Тиймээс хиймэл оюуны систем хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэлтэд яаж нөлөөлөх тухай асуудал бүрхэг хэвээр байна.

“Технологи цаашдаа яаж хөгжих, компаниуд технологийг ажил үүрэгтээ яаж нэвтрүүлж ашиглах талаар бидэнд ямар ч төсөөлөл алга. Хиймэл оюун биднийг хэрхэн ажилгүй болгоход зөвхөн анхаарахаас гадна бидний бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлж, амьдралын чанар стандартыг сайжруулж болох талаар бодох хэрэгтэй болж байна” гэж Resolution Foundation судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал Торстен Бэлл  ярьжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
РАВДАН [66.181.160.13] 2023/3/29
БИ ЭНЭ ТАЛААР ХОМС МЭДЛЭГТЭЙ! ГЭХДЭЭ ЦУГЛУУЛСАН МЭДЭЭЛЭЛ ДЭЭР ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭД ШИЙДВЭР ГАРГАХЫГ Л ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭЖ БОДДОГ! ХАМГИЙН НААД ЗАХЫН ЖИШЭЭ БОЛ НӨАТ-Н БАРИМТ ЮМ! ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫГ БАЙРШЛААР НЬ ҮНИЙН ДҮНГЭЭР НЬ НЭР ТӨРЛӨӨР НЬ УЛИРЛААР САРААР ОЙРОЛЦОО ГАРГАЖ БАЙГАА! ЭНЭ ЧИНЬ ЭКСПОРТ ИМПОРТОО ТӨЛӨВЛӨНӨ ГЭСЭН ҮГ!
0 | 2 Хариулах
Оноч [202.5.205.3] 2023/3/29
хэхэ нийтлэл уншаад ойлгодоггүй тэгээд тэр ажилгүй болно энэ ажилгүй болно гээд комментлоод байх жаахан инээдтэй байна шүү. Нийтлэлийн санаа чинь маш тодорхой энэ талаар өгүүлсэн бна. Энэ дор Математик сайн сурахгүй бол гэж нэг хүн бичсэн нь уг нь үнэн юм. Даанч доор нь бичсэн коммент гэж нээрээ үнэхээр авах юм алга, гэснээ юун ч аймаар итгэлтэйгээр хүнийг атиралдах өт энэ тэр гэдэг юм. Яг үнэндээ өөрөө л атиралдах өт мэт коммент бичиждээ. Үнэхээр ХОУ, машин сургалт, гүн сургалт нь математик л байгаа. Дээхэн үед ойролцооллын арга гээд энэ тэр ороход гөөмөн хэрэггүй ядаргаатай залхуутай мэт санагддаг байсан юм, өдгөө компьютер гарч ирснээр жинхэнэ практик ач холбогдолтой мат болсон бна. Математикаар шууд боддог юмыг калькулятор-аар бодно. Математикаар шууд бодохгүй ч төрөл бүрийн аргаар эцсийн хариуг дөхүүлдэг арга, техникүүд бол компьютер гарч ирсэн, асар хурдтай тооцоологч гарч ирснээр шууд практик ач холбогдолтой болж өдгөө бидний мэдэх ХОУ гэж яриад байгаа юмнууд болчихсон.
0 | 5 Хариулах
Оноч [202.5.205.3] 2023/3/29
GPU гээд тоглоомын кард үнэ хямдарч, түгээмэл болсноор машин сургалт бодитоор амьдралд гайхамшгийг үзүүлж эхэлсэн. Энэ он нь 2005 он юм. Үүнээс хойш л машин сургалт ингэлээ тэглээ гээд гараад бгаа. Яг үнэндээ алгоритм, загвар нь энгийн математик байдгийнмаа. Асар хурдтай асар их дата-г бодоод эхлэхтэй зэрэг л тэнд гайхамшиг нь гарч ирээд байгаа юм. Тэрний урд бол эксперт систем л ХОУ юм бна гэж ойлгодог байсан. Одоо бол 20 жилийн өмнөх асар мундаг эксперт систем бол үнэхээр болхи хөгийн эд харагдаж бна.
1 | 2 Хариулах
Зочин [203.91.114.64] 2023/3/29
Математик сайн сурахгүй бол тун удахгүй гологдол болох нь байна шүү хүмүүс ээ. Хиймэл оюун ухаан зөвхөн математикч хүмүүсийг л дийлэхгүй.
1 | 4 Хариулах
Зочин [202.21.108.41] 2023/3/29
чааваас даа, юм уншаад ойлгож байгаа ойлгоц, сэтгэж байгаа сэтгэц нь нүхэн жорлонд атиралдах өт лугаа юм даа.
3 | 1 Хариулах
Зочин [103.229.123.79] 2023/4/10
haha l geyda, matematik ali ert utgaa aldsan
0 | 1 Хариулах
Зочин [203.91.114.64] 2023/3/29
Хиймэл оюун ухааныг үйлдвэрийн дамжлагад нийцүүлдэг болчихвол хүний хэрэг гарах аа болих байх.
0 | 0 Хариулах
Зочин [203.91.114.64] 2023/3/29
ChatGpt бол яг үнэндээ гарсан цагаасаа л программ хөгжүүлэгчдийг орлож эхэлсэн. ChatGpt машин сургалт, гүн сургалтын аргуудыг хослуулж хэрэглэдэг. Зүгээр юу ч хамаагүй асуухад тэрнээс нь суралцдаг. Математикаар бүх хариултуудыг тооцоолдог болохоор. Хүлээн зөвшөөр хүмүүс ээ. Хамгийн түрүүнд бүх салбаруудын инженерүүдийг хол хаях болно.
0 | 3 Хариулах
Зочин [202.21.108.41] 2023/3/29
Орлож эхлэсэн нтр. Тэгж санаан зоргоороо шаахгүй ээ. Програмын алдаа олох, энгийн төвөггүй програм бичих тал дээр туршишдсан. Хүмүүсийг орлоод ажлаас нь шахаж гаргах дээрээ арай ч тулаагүй байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.101] 2023/3/29
Зиак тороолуудаа, ажилгүй болох нь дээ. Баруунд програмынхан эхнээсээ мулраад эхэлчихсэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.101] 2023/3/29
Нэмж хэлэхэд хиймэл оюун бол тооны машин биш шүү хэхэ
1 | 1 Хариулах
Зочин [203.91.114.64] 2023/3/29
Тооны машинтай төстэй. Байж болох бүх өгөгдлүүдийг цуглуулаад хүмүүст аль тохирох хариултуудыг нь өгөгдлүүд дундаасаа олдог. Математик үйлдлээр.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2023/3/29
Toonii mashin bish Komputer bol mun
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.101] 2023/3/29
Яг хүн шиг суралцдаг эд. Хяналтаас гарах нь цаг хугацааны асуудал
0 | 0
Зочин [202.21.108.41] 2023/3/29
компьютер гэдэг чинь компьют буюу тооцоолох гэдэг үгнээс гаралтай тооны машины илүү томсгосон хувилбар юм. Дотроо АЛУ гээд арифметик-логик үйлдэл гүйцэтгэдэг нэгж, мэдээлэл хадгалдаг транзисторуудаас бүтдэг эд. Мэдэхгүй юмаа битий худлаа шаажий.
2 | 0
Зочин [202.21.108.41] 2023/3/29
Тооны машин гарч ирэхэд математикчид ажилгүй болсон уу? ҮГҮЙ! Хиймэл оюун ухаан гарч ирэхэд програмистууд ажилгүй болох уу? ҮГҮЙ!
1 | 1 Хариулах
Зочин [107.127.49.67] 2023/3/29
Anh computer iig olon zuun hvniig orlono ghd shoolj ineeldej bsn gdg
1 | 0 Хариулах
Зочин [203.91.114.64] 2023/3/29
Хамгийн түрүүнд IT-н хүмүүс ажилгүй болно. Яваандаа үйлдвэрт ажилладаг хүмүүс ажилгүй болно.
0 | 7 Хариулах
Зочин [202.21.108.5] 2023/3/29
Тийн тэ? Тооны машин анх гарч ирээд математикч, нябо, банк санхүүгийн ажилтнуудыг ажилгүй болгочихож билээ
5 | 1 Хариулах
Ацан Бандаашка Амандаа ЧИХХ [61.197.69.184] 2023/3/29
Энэ бол зүгээр хувьсал маланцраа, өнөөдөр японд хувцасаа гараараа угаадаг хүн алга, Хувцасаа ч гаргаж тохох шаардлагагүй угаагаад мушгиад хатаачихна. гэрийг нь робот тоос сорогч цэвэрлээд өгчихөж байна. Хөргөгчинд байгаа будаа нь дуусах дөхөнгүүт автоматаар Амазоноос будааг нь захиалаад шууданч будааг нь бараа хүлээж авах хайрцагт нь хийгээд өгчихөж байна (хананд суурилуулсан том наана цаанаасаа онгойдог хайрцаг) Өглөө гэрээсээ гарангуут бүх гэрэл нь унтраад хаалга нь автоматаар цоожлогдоно, орой харингуут хаалга нь ойр ирснийг мэдэрч онгойгоод гэрлүүд нь бүгд асдаг. Мөн гүүглэ болон амазоны хиймэл оюун ухаант смарт спикерүүдтэй өдөр бүр харилцаж гэрт байгаа төхөөрөмжүүдээ ухаалгаар удирдаж наад захын үзвэр үйлчилгээ, цаг агаарын мэдээ, цагийн хуваарь зэргээ хянадаг болоод удаж байна.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.41] 2023/3/29
Тийм боллоо гээд хүмүүс ажилгүй болоод байна уу даргын төмсөг хөхдөг эргүү төгцөг минь
0 | 0
Зочин [194.233.89.37] 2023/3/29
naachin AI -tai holboogui, IOT gd arai uur yumnii talaar yariad bn uuruu.
1 | 0
Зочин [103.57.93.241] 2023/3/29
Олон дахин давтагддаг үйлдэлтэй өгөгдөл оруулах, харилцагчийн үйлчилгээ, орчуулга, санхүү нягтлан, тээвэр хүргэлт, үйлдвэрлэлийн дамжлага(бүгд робот болно) эхний ээлжинд арчигдана. Дараагийн ээлжинд хуульчид алга болно
2 | 0 Хариулах
Latin49 [192.82.67.186] 2023/3/29
gazriin albanii novshnuudiig hamgiin turuund solihod hereg boloh tehnology
8 | 0 Хариулах