2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиуд тэгш хамруулан сургах зарчмыг баримталж байна.
Энэ дагуу тусгай хэрэгцээт хүүхдүүд энгийн сургуульд суралцаж байгаа нь олон талын ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолдог. Гэхдээ багш нарт зарим тохиолдолд арга зүйн зөвлөгөө шаардлагатай болдог билээ.
Иймд нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн хэл заслын багш Д.Батцэцэг бусдадаа хандан "Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй"-н талаар зөвлөмжийг бэлтгэснийг хүргэж байна.
Аутизмын хүрээний эмгэг/АХЭ/-ийн талаарх ерөнхий ойлголт, эдгээр хүүхдүүдийн ойлгомжгүй зан үйлд нөлөөлдөг хүчин зүйл, авах арга хэмжээ, үр дүнг судалдаг “ABC” аргын талаар эхлээд танилцуулъя.
Орчин үед аутизмыг
Аутизмын хүрээний эмгэг бэрхшээл (ASD: Autism Spectrum Disorder) дараах гурван голлох шинж болох:
Нийгмийн харилцан үйлчлэлийн бэрхшээл нь "Өөрийн зүгээс санаачилга гарган хүнтэй харилцахыг хүсэхгүй, эсвэл хэрхэн харилцахаа мэдэхгүй байх, хүнтэй харилцах үед үүсэх саад бэрхшээл" гэж ойлгож болно. Хүнтэй харилцахдаа нийгмийн дүрэм журамд захирагдаж чаддаггүй онцлогтой нь холбоотой.
Хэл яриа харилцааны хувьд аман харилцаа, аман бус харилцааг ашигладаг. Үг хэлж чадахгүй, ойлгомжгүй авиа гаргадаг хүүхдүүд ч байдаг ба хүүхэд өөрийгөө яаж илэрхийлж байна тухайн хүүхдийн чадвар дээр суурилан хөгжүүлж өгвөл маш сайн. Үг ашиглахгүй байгаа ч гэсэн хүүхэд харилцаанд орж байдаг.
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд ихэвчлэн ойлгомжгүй, өөрөөр хэлбэл этгээд гаж үйлдэл гаргадаг. Өөрийгөө болон бусдыг гэмтээх, эд юмс эвдэлж хэмхлэх, юм авч шидэх, гэнэтийн цочролд орж учраа олохгүй сандрах, дуу хоолойгоо чангалах буюу орилох, гараа хазах, толгойгоо цохих гэх мэт ойлгомжгүй үйлдлүүдтэй. Эдгээр сөрөг зан үйлдлүүдийг ямар үед гаргаад байна вэ, яаж багасгах вэ гэдгийг эцэг эхчүүд багш нар тун их асуудаг. Эхлээд маш сайн ажиглаж хэзээ, хаана, ямар нөхцөлд ямар шалтгааны улмаас ямар сөрөг зан үйл гаргасан бэ, багш ямар арга хэмжээ авсан ямар үр дүнд хүрсэн бэ гэж тухайн болсон процессыг тэмдэглэл хөтлөн ажиглах хэрэгтэй.
Энэ ажиглалтын үр дүнд:
Дээрх шалтгаануудын улмаас ойлгомжгүй сөрөг зан үйл гаргаж байна гэсэн үг юм. Мөн цаг хугацааны баримжаа сул, хийсвэр сэтгэлгээ дутмаг учир үүний дараа хоол иднэ, байж байгаад гэх зэрэг үйлийг ойлгохгүй, аливаа зүйл тодорхой биш учир сөрөг зан үйл гаргаад байгаа нь ажиглагддаг. Тийм учир багш нар, эцэг эхчүүд маань багаас нь зурган карт болон “pecs” арга ашиглан долоо хоногийн хичээлийн хуваарь, гэртээ мөрдөх дэглэм зэргийг ойлгуулснаар хүүхдэд ойлгомжгүй зүйл гарахгүй учир сөрөг зан үйл гаргах нь багасдаг.
"Дүрслэх урлаг технологи", "Дуу хөгжим"-ийн хичээлд АХЭ-тэй хүүхдийн тэгш оролцоог хангахын тулд VARK буюу суралцахуйн хэв шинжийг харгалзан ялгаатай дасгалын аргаар сурагч бүрийг хөгжүүлэх нь чухал. Суралцахуйн хэв маягийн хялбаршуулсан онол гэж байдаг ба Хүүхэд бүхэн суралцахуйн хүсэмжит хэв маягтай байдаг. Энэ нь тэдний аливаа хөгжлийн бэрхшээлтэй холбоогүйг мартаж болохгүй.
Багшлахуйг бүх сурагчид хүртээмжтэй болгохын тулд сурагчдаа сайн мэдэх, ялангуяа тэдний хүсэмжит суралцахуйн арга хэлбэрийг мэдэх нь чухал ач холбогдолтой юм. Хүн мэдээллийг хараа, сонсгол, хөдөлгөөн, унших бичих гэсэн дөрвөн үйлээр хүлээн авдаг ба энэ нь хүн бүрд өөр өөр байдаг. Жишээ нь, багш өөрөө харааны ойгоор мэдээллийг хүлээн авдаг бол хичээлээ хараан дээр тулгуурлан заах гээд байдаг талтай гэсэн үг. Тэгэхээр хүн өөрийнхөө хүсэмжит сургалтын хэв маягаа тодорхойлчихвол тэр аргаар нь хичээл сургалтаа явуулбал үр дүнтэй.
АХЭ-тэй хүүхдүүд маань харааны ой сайтай учир хараа, сонсгол хөдөлгөөн дээр тулгуурлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулбал үр дүнтэй гэж ойлгож болно. Суралцахуйн хэв маяг нь хөгжлийн бэрхшээлийн төрөл биш юм. Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлийг хязгаарлалт гэж ихэвчлэн боддог ч боломж гэж ерөөсөө хардаггүй.
Хөгжлийн бэрхшээлийн мэдээлэл ихэвчлэн сөрөг өнгө аястай, бүрэн бус, хэрэгцээгээр нь хязгаарладаг. Давуу тал, хүсэл сонирхлыг нь тусгадаггүй. Хүүхдийн чадахгүй байгаа зүйлийг нь чухалчлахгүйгээр чаддаг зүйл дээр нь тулгуурлан сургах нь чухал. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлд АХЭ-тэй хүүхдийг хамруулж байгаа бол багш нар маань хичээлийн хөтөлбөрт тохируулга хийх хэрэгтэй. Ээлжит хичээлийн төлөвлөлтдөө ч тохируулга хийж болно. Тухайн хүүхдийг тусгаарлан зүгээр суулгахгүйгээр бусад хүүхдийн адил сургах тал дээр багш нар маань өөрсдөө сэтгэл гарган ажиллах нь маш чухал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!