Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттүвшин: Хүн хүч дутмаг ажиллаж байсан тул зээлийн зарцуулалтад хяналт тавих боломж байгаагүй

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Хөгжлийн банк

Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон зээлийг нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор хэлэлцэж буй.

Хөтөлбөрийн хүрээнд есөн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 151 төсөлд 48.96 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Иймд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар 2012 оны есдүгээр сараас 2014 оны арваннэгдүгээр сар хүртэл ажилласан Б.Баттүвшин гэрчээр дуудагдан ирж, түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад хариулав. 

- Гаднаас өндөр эх үүсвэр татаад цааш нь ЖДҮ гэж 151 төсөлд зарцуулсан байна. Хүүгийн зөрүүг нь улсын төсвөөс санхүүжүүлсэн. Та энэ асуудлыг мэдэх үү? 

- Д.Дэмбэрэлдорж бид хоёрын хувьд улсын бодлого дээр биш хэрэгжүүлэгч нэгж дээр ажиллаж байсан хүмүүс учраас мэдэхгүй. Миний ойлгосон хууль эрх зүйн орчноос болон ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу гаднаас орж ирсэн том бондыг зарцуулах боломж нь үүсээгүй гэж ойлгосон.

Тиймээс дараагийн бонд орж ирэхээс өмнө бэлтгэл ажлаа хангах үүднээс жижиг туслан нийлүүлэгч компаниуд нь үндэсний компани байх бэлтгэлийг хийж байсан болов уу. Тэр утгаараа жижиг дунд бизнесүүдийг дэмжих асуудал үүссэн болов уу. Тухайн үед бодлого нь өөр болоод явсан байх. 

- 50 тэрбум төгрөгөөр 34 тэрбум төгрөг нь бэлнээр авсан эсвэл өөр зээл төлсөн гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна. Зарцуулалт дээр хяналт тавьж байгаагүй юу?

- Хүн хүч дутмаг буюу 18 хүнтэй ажиллаж байсан.Тиймээс зээлийн зарцуулалт дээр тэр болгон хяналт тавих боломж байгаагүй.