Сүүлийн өдрүүдэд Amedia гэх цахим хуудаснаас сошиал орчинд “Монгол Улсын ЕБС-ийн 150 гаруй сурагч, багш нарт дайныг сурталчлах Эр зоригийн хичээлийг зохион байгууллаа”…гэсэн мэдээлэл түгээд буй.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам нийт ерөнхий боловсролын сургуулиас тодруулахад ийм арга хэмжээ зохион байгуулаагүй гэсэн хариуг ирүүлжээ. Мөн энэ чиглэлээр бүх боловсролын байгууллагад зөвлөмж өгч ажилласан байна.
БШУЯ-наас гаргасан тайлбарыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!