Музейн нээлттэй өдрүүд үргэлжилж байна.
Энэ хүрээнд орон даяар бүх музей үнэ төлбөргүй үйлчилж буй тул сонирхох хүн их байна. Иймд "Чингис хаан" музейгээс амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 4-5-нд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбар гаргажээ.
Уг тасалбарыг ticket.mn-ээс цахимаар захиалах боломжтой бөгөөд урьдчилан захиалаагүй иргэдэд үйлчлэх боломжгүй хэмээн тус музейгээс мэдэгдэв.
"Чингис хаан" музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарын тоо хязгаартай бөгөөд захиалгыг гуравдугаар 3-ны 17:00 цагаас хойш авч эхлэх юм байна. Мөн нэг хүн нэг л тасалбар захиалах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!