Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс эхлэн Даваа гараг хүртэл музейнүүд иргэдэд үнэгүй үйлчилнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг. Уламжлал ёсоор энэ сарын 1-5-ны өдрүүдэд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол "Чингис хаан" үндэсний музей тусгай хөтөлбөрөөр ажиллана хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргах юм.

Түүнчлэн хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хот дахь музейнүүд:

1.

Монголын үндэсний музей

Төрийн ордны баруун талд

Өдөр бүр 09:00-18:00

70110913

2.

Чингис хаан үндэсний музей

Төрийн ордны баруун хойно

Даваа-Ням гарагт 09:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:30

70212222 70217777

3.

Дүрслэх урлагийн музей

Барилгачдын талбайн зүүн талд

Өдөр бүр 09:30-16:30

326060

4.

Байгалийн түүхийн музей

Ялалтын талбайн чанх хойно

Мягмар-Ням гарагт 09:00-18:00

70000171

5.

Богд хааны ордон музей

Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын уулзвар

Мягмар, лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00

Үзвэрийн сүүлийн цаг 16:15

343071

6.

Театрын музей

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт /хойд талын хаалга/

Өдөр бүр 09:30-17:00

311320

7.

Чойжин ламын сүм музей

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж

10:00-16:30

324788