“Монгол орон даяар музейн нээлттэй өдрүүд” өчигдөр эхэлсэн бөгөөд эхний өдөр нийт 8,540 хүн музей үзжээ. Иргэдэд орон нутгийн 23, харьяа 10 музей үнэгүй үйлчилж байгаа юм.
Нээлттэй өдрийн эхний өдөр:
Нээлттэй өдрүүдээр "Чингис хаан" музей зөвхөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд л үнэгүй үйлчилнэ гэдгээ өчигдөр мэдэгдэж байв.
Том хүн 30,000 төгрөгөөр уг музейг үзэж байсан бол Даваа гараг хүртэл 09:00-16:00 цагийн хооронд үнэгүй үзүүлэхээр болсон байна.
Тус музейд өчигдөр 2,007 иргэн үйлчлүүлсний 30 хувь нь хүүхдүүд байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!