ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 264 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

834 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө суллаж, 2,592 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Өнгөрсөн онд нийт 98,047 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад

  • Эрүүгийн 17.7 хувь,
  • Иргэний 26.8 хувь,
  • Захиргааны18.8 хувь,
  • Зөрчлийн хэрэг 9.9 хувиар тус тус нэмэгджээ. 

Нийт 14,202 хэрэгт 16,353 иргэн, 10 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн аж. 

Мөн тус онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 147.4 тэрбум төгрөг нь залилах гэмт хэргийн хохирлын дүн гэдгийг албаныхан хэлэв. 

2022 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 21.8 хувь, бусдыг залилах гэмт хэрэг 10.7 хувь, зам, тээврийн ослын гэмт хэрэг 36.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Түүнчлэн анхан шатны шүүхэд авлигын 264 хэргийг хүлээж авснаас 68.9 хувийг нь эцэслэн шийдэж, 14.7 хувийг прокурорт буцаасан аж.   

Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84.5 хувь нь дээд боловсролтой, хоёр хүн тутмын нэг төрийн албан хаагч байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
fd [66.181.187.183] 2023/2/14
iim john usl bj ara heterne
0 | 0 Хариулах
Зочин [166.196.103.3] 2023/2/14
yun Dain baildaan
0 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.222] 2023/2/14
..muusain Aluurchid zandalchidiig bugdiig khair nairgui ustgakh kheregtei..!
0 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.222] 2023/2/14
..odoo gemt kheregtenuudiig shuud buudaj esvel khutgalj alj ustgakh n chukhal... muusain gemtnuuded zandalchidad gishgekh gazar baikhgui..! Gemt kheregten bol gent kheregten..! Tedend khair enerel urshuul khereggui.! Shuud gazar deer n Ustga..!
0 | 0 Хариулах
зочин [192.82.77.94] 2023/2/14
дайн цаашаа юм биш үү???
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.180.95] 2023/2/14
ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 2 ДАХИН ӨССӨН БАЙНА. ЦААД ШАЛТГААН НЬ МЭДЭЭЖ ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ УРУУДАХ АРХИДАЛТ ХУЛГАЙ ЛУЙВАР ИХЭССЭНТЭЙ ХОЛБООТОЙ.
0 | 0 Хариулах
Зочин [173.239.196.112] 2023/2/14
Дайн болоод бгаа юм уу яагаад бгаан? Арай дэндэнэ ээ. За тэр залилан бол тамтагаа алдсан б. Баруун олгоогүй залгилсаар нэг нэгэндээ итгэж чадахаа блаа. Ий улс яаж хөгжих юм бэ?!
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.201] 2023/2/14
Үндэсний үзэлтэй хүмүүс be like: эрлийз хужаанууд 530 хүн алжээ
0 | 3 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/2/14
Үндэсний үзэлтэй хүмүүс л хамгийн их гэмт хэрэг үйлдэж, хамгийн муу муухай бүхнийг л хийдэг юм. Дэлхийн хаана ч ийм байсан, одоо ч ийм хэвээр л байна. Ер нь хамгийн арчаагүй хүмүүс л үндэсний үзэл л гэж орилдог. Эх орончид л эх орноо тонож, эх орноо сүйтгэдэг.......
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.180.95] 2023/2/14
ҮХЭР МОНГОЛЧУУД Л НЭГ НЭГНЭЭ АЛДАГ ШҮҮ ДЭ. ХАМГИЙН СҮҮЛИЙН ЖИШЭЭ НЬ НАГАЦ ЭГЧ НЬ ДҮҮГЭЭ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ. ХИЙСЭН ХЭРГЭЭ НУУХ ГЭЖ ОРОЛДСОН. ҮХЭР МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ МАЛ МИНЬ.
1 | 0 Хариулах