ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийн шинэ чатбот нэг асуултад буруу хариулсны улмаас зах зээлийн үнэлгээ нь $100 тэрбумаар буурав

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ойрын өдрүүдэд технологийн ертөнцөд хайлтын системүүдийн өрсөлдөөн ширүүсэж байна. Энэ зах зээлд ноёлдог Google компани Даваа гарагт хайлтын системээ Bard нэртэй хиймэл оюунд суурилсан чатбот системээр хүчирхэгжүүлж байгааг зарласан юм.

Дараа өдөр нь Майкрософт компани Bing хайлтын системдээ ChatGPT хиймэл оюунд суурилсан чатботыг нэвтрүүлж байгааг зарлажээ.

Дэлхийн хайлтын системийн зах зээлийн 84 хувийг Google, 9 хувийг Bing эзэлдэг.

Тиймээс Майкрософтын шинэчлэлт нь сүүлийн 20 орчим жил энэ зах зээлд ноёлж буй Google-ийн хувьд том сорилт болж байгаа.

Ийм хариуцлагатай цаг үед Google-ийн Bard чатбот алдаа гаргасан нь өчигдөр том дуулиан болж, толгой компани Alphabet-ийн хувьцааны ханшийг огцом унагасан байна.

Google өчигдөр Bard чатбот нь асуултад хэрхэн хариулж буйг харуулсан жишээтэй видео сурталчилгааг Твиттер хуудсандаа нийтэлсэн юм.

“Есөн настай хүүхдэдээ JWST (James Webb Space Telescope) сансрын телескопын шинэ нээлтийн талаар хэлж өгөх баримт байна уу?” гэсэн асуултад хариулахдаа Bard уг телескопыг нарны аймгийн гадна оршдог гарагийн зургийг анх удаа буулгасан хэмээн алджээ.

Үнэн хэрэгтээ анхны ийм гэрэл зургийг Европын VLT (Very Large Telescope) телескоп 2004 онд буулгаж байсан юм.

“Системийг сайтар туршихын ач холбогдлыг энэ алдаа харуулж байна. Тиймээс бид энэ долоо хоногоос Trusted Tester хөтөлбөрөө эхлүүлж байгаа. Бид Bard-ийн хариултууд бодитой, үндэслэлтэй, үнэн зөв байх өндөр шалгуурыг хангасан эсэхийг шалгахдаа дотоодын туршилтуудыг гаднын санал хүсэлтүүдтэй хослуулах болно” гэж Google компанийн төлөөлөгч энэ явдлын дараа мэдэгдсэн байна.

Даваа гарагт танилцуулахдаа тус компани Bard системийг эхний ээлжид хязгаарлагдмал хүрээнд турших, дараа нь нийт зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн юм.

Өчигдрийн алдааны дараа Google-ийн толгой Alphabet компанийн хувьцааны ханш 9 орчим хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь $100 тэрбумаар буурсан байна.

Харин Майкрософтын хувьцааны ханш эсрэгээрээ 3 орчим хувиар өсжээ.

Энэ үзэгдэл нь зөвхөн Bard-ийн оновчгүй хариултаас болоогүй, ерөнхийдөө онлайн хайлтын зах зээлд Google-ийн байр суурь ганхаж эхэлж болзошгүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд бий болсонтой холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Хүмүүсийн асуулт, хүсэлтийг зөв ойлгож, интернэтээс цуглуулсан мэдээллүүдийг боловсруулаад хамгийн оновчтой ганц хариултыг өгдөг болох, үүндээ хиймэл оюуны технологийг ашиглах нь хайлтын системүүдийн өрсөлдөөний дараагийн шинэ үе шат болж байгаа.

Олон жил өрсөлдөөнд ялагдсаар ирсэн Майкрософт саяхан энэхүү шинэ талбарт эхнээсээ санаачилгыг гартаа авах зорилгоор ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанид олон тэрбумын хөрөнгө оруулсан юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
7
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [166.205.124.45] 2023/2/17
Delhiin hailtiin sistemiin 84 huwi ni google tvvnii tal huwi ni buyu 42 huwi ni apple iin tuhuurumj dr hiigddeg yum bn. Google apple n hailtiin sistem dawuu erhtei bhiin tuld olon terbum dollar tuldug gsn dam yaria bdg
1 | 0 Хариулах
ju [202.126.89.123] 2023/2/10
yu ch munh bus gegeer jargaltai bai
1 | 0 Хариулах
Харин ч [103.161.242.140] 2023/2/9
Эсрэгээ шүү.. google санаатайгаар тоглож байна да зах зээлээр.. кхх.. үнэндээ бол алдахгүй ээ.. бат.
0 | 2 Хариулах
Onoch [202.5.205.85] 2023/2/9
Их зөв дүгнэлттэй нийтлэл эсвэл орчуулга бна. Амжилт.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.64] 2023/2/9
Бушуу туулай болж дээ
0 | 1 Хариулах
Yandex [202.126.89.19] 2023/2/9
Omg . Respect MGL people
0 | 0 Хариулах
Bosoo huh [103.14.36.18] 2023/2/9
Гэхдээ л манай орос ах нарын хийсэн yandex.ru номер нэг шилдэг шүү. Монголд энэ гаднаы АНУ-гийн google нтрийг хаах хэрэгтэй. google бидний тархийг угааж байна. МУГЗ энэ талаар шийднэ гэж найдаж байна. Нямбаатар сайд бол аль хэдийн Facebook-тэй дайн зарласан, facebook-ийн орорнд орос VK гэж сайтыг ашиглах болэноо бид. Орос Многол үүрд хамт. !!!
1 | 27 Хариулах
haha [66.181.184.196] 2023/2/9
Hutsdag sda ve. Hoid solongos shig ym bolgoh ni.
8 | 0 Хариулах
Yandex [202.126.89.19] 2023/2/9
eliireed l ball h yma ene neg tulug Mongol
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.12] 2023/2/9
hohdog sdааа
0 | 0 Хариулах
Onoch [202.5.205.85] 2023/2/9
хятадын троллууд оросуудын эсрэг амжилттай давшилтыг ингэж хийгээд байгаа юм. Оросын эсрэг үзлийг амжилттай суулгах хятад амжилт. гээд хэлэхээр орос тролл гээд эхэлнээ. Монгол хүний логик ер нь л сулхан болчоод бна уу, мат муу заагаад байгаатай л холбоотой байх.
0 | 5 Хариулах
Зочин [103.140.11.85] 2023/2/10
zlaa teneg alwe
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.2] 2023/2/9
Эрэг нэг нураал биз chatbot ганц алаад биз сүртэй сдакууд вэ
6 | 0 Хариулах
MGL [202.126.89.19] 2023/2/9
omg
0 | 0 Хариулах
Sundar Pichai [202.131.235.179] 2023/2/9
Sda
1 | 1 Хариулах
Satya Nadella [45.117.35.54] 2023/2/9
hohi ni
0 | 1 Хариулах
Robin Li [43.242.243.85] 2023/2/9
Manaih gaaguu bgaa
0 | 0 Хариулах
MGL [202.126.89.19] 2023/2/9
damn
0 | 0 Хариулах