Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн ч салбарын хамт олон зүтгэлтэй ажиллаж, сайн давж байна" гэжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний сайд салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2023.01.31/-ыг зарлан хуралдуулжээ.

Хуралд нийт 47 байгууллагын удирдлагууд танхим болон цахимаар оролцож, 2022-2023 оны өвөлжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Энэ үеэр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас "Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4.7%-аар өссөн бол 2022-2023 оны өвлийн горимын төлөвлөлт 2.45%-аар нэмэгдсэн нь гадна агаарын температур олон жилийн дунджаас илүү өндөр байгаатай холбоотой. Нэгдүгээр сарын 24-ний өдөр эрчим хүчний систем 1,474МВт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна" хэмээн танилцуулав.

Үйлдвэр, компаниудад үүсээд буй өр, авлагыг бууруулахад онцгой анхаарч ажиллах, аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг хуваарийн дагуу тогтмол хийх, 2023 оны мөнгөн урсгалыг сар бүр гаргаж танилцуулах, баяр ёслолын үеэр хариуцлагатай ажиллах зэрэг үүрэг даалгаврыг сайд Б.Чойжилсүрэн өгсөн.

Дулааны болон дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд богино хугацаанд өсөн нэмэгдэх хэрэглээний тооцооллыг гаргаж танилцуулахаар боллоо.

Энэ өвлийн цаг агаар олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байгаа ч салбарын хамт олон зүтгэлтэй ажиллаж, сайн давж байгааг онцолсон юм хэмээн Эрчим хүчний яам мэдээлэв.