Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын даргаар Д.Ганбатыг бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлжээ

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын ээлжит бус XVI Их хурал болж, Д.Ганбатыг намын даргаар батламжилсан тогтоол гаргасан. Улмаар Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өнөөдөр өглөө.

Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд "Нэгдүгээр сарын 25-нд АН-ын даргын сунгааг зарласан. Намын үндсэн дүрмийн хүрээнд намын даргыг бүх гишүүдийн саналаар сонгодог. Намын даргыг их хуралд ёсчлон батламжилж сонгосон тул энэ үйл ажиллагаа хууль ёсны дагуу юм. Одоо Улсын Дээд Шүүх бүртгэснээр даргын бүрэн эрх баталгаажна.

Саналын эрхтэй 143,500 гишүүн санал хураалтад оролцож, 79,000 гишүүн саналаа өгсөн. Саналын эрх нь АН-ын гишүүн жилийн татварыг төлснөөр баталгааждаг. Нэг дор олон хүн санал өгч байгаа учир мессэж давхцаж очсон тохиолдол гарсан ч нэг хүн нэг удаа л санал өгөх эрхтэй байдаг. Мессэж олон очсон ч нэг л санал өгнө. 

Л.Гүндалай нэр дэвшигчийн хувьд цахим санал хураалтад өмнө нь гурван удаа оролцож байсан. Өнөөдрийг хүртэл АН цахим нам болох ажиллагааныхаа хүрээнд бүх гишүүний оролцоог хангахын тулд цахим санал хураалтыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч хууль дүрмийнхээ хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Бид эвлэрлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулаад явж байгаа. Сая хэсэг хүмүүс эвлэрлийн нэртэй УИХ-аас санаачилсан ажлын хэсэг байгуулж, дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан. Энэ ажлыг дүрмийн бус хэмээн ажиллагаагаа зогсоох асуудлаар уулзаж байсан. Бид намын даргын санал хураалтаа нээлттэй зарласан. Лу.Гантөмөр ч байна уу, АН-ын гишүүн хэн ч оролцох боломжтой байсан" хэмээв.