Ардчилсан Намын гишүүд өчигдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар зохион байгуулсан байна. Нийт санал өгсөн гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн, тус намын Үндэсний Бодлогын Хорооны дарга Д.Ганбатыг намын даргаар сонгожээ.
АН-ын даргад Д.Ганбат, Т.Энхсайхан, Д.Ганбаяр, Л.Гүндалай нарын нийт долоон хүн нэр дэвшсэн.
Тэгвэл өнөөдөр тус намын ээлжит бус XVI Их хурал болж, Д.Ганбатыг намын даргаар батламжилсан тогтоол гаргажээ. Улмаар Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
78 СЭТГЭГДЭЛТЭЙ
|