Ц.Элбэгдорж: Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Ардчилсан Намын ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог
АН-ын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ)-ноос гаргасан журмын дагуу тус намын даргад нэр дэвшигч нар бүртүүлэх ажил эхэлж байна.
Энэ цаг үетэй зэрэгцэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Боломж олгоё, тэд чадна. Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. АН-ын ҮБХорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чаднаа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан Нам Монголд хэрэгтэй. Цэг.." гэв.
Тус намын Үндэсний Бодлогын Хороо ирэх хоёрдугаар сард хуралдаж намын даргаа сонгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдээлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
