ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Согтуугаар машин барьсан бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, ₮400,000-аар торгох хууль үйлчилж байгаа. Өөрчлөлт ороогүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох эсвэл хоёр жил албадан ажил хийлгэх хууль хэрэгжиж эхэлсэн" тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэлээ.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболд "Олон нийтийн сүлжээнд гараад буй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд авах арга хэмжээний мэдээлэл худал гэдгийг хэлье. Албан ёсны эх сурвалжтай мэдээлэлд тулгуурлана уу" гэв.

Цагдаагийн Ерөнхий Газраас "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудалд байнга яригдаж байгаа боловч хуульд өөрчлөлт ороогүй байна.

Энэ хуульд зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг 400,000 төгрөгөөр торгоно.

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно" хэмээн тайлбарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
чимдээ [202.126.90.144] 2023/9/3
эрхийн үнэмлэхгүй согтуугар машин барисан энэ нь 2дахь удаагаа бол ял өгөх үү
0 | 0 Хариулах
tulga [202.126.91.78] 2024/3/1
жолоони үнэмлэхгүй согтугаар жолоо барьвал эхни удаад ямар шийтгэл авж байгаан бол
0 | 0 Хариулах
1 [202.126.89.208] 2023/5/15
Давхар ял шийтгэл эдлүүлэхгүй гэсэн хууль чинь хаана бна новшнуудаа
1 | 0 Хариулах
Би [66.181.161.185] 2023/5/14
Өөр хүний машин барьж яваад баригдсан бол яах юм нөгөө хүн нь хохирод бна машнын хураадгаа болиул таарна
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.67.28] 2023/8/12
Яг үнэн.Балиар машин ачдаг өөрсдийнх нь хувийн Компаниуд хүний машиныг зурж гэмтээнэ.Гэрээс нь ч юм уу жолооны эрхтэй хүн ирээд машиныг авъя гэхээр үгүй заавал ачна гэнэ.Иргэдийг давхар давхар хохирооно.Арай дэндүү заваан юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.45] 2023/1/5
торгууль нь багадаад байна. заавал нийгмийн туст ажил хийлгэмээр бна. өвөл зам цэвэрлүүлж, гарцан дээр зогсоож, давс цацуулмаар байна.
6 | 0 Хариулах
Зочин [202.131.230.90] 2023/1/4
10 саяар торгодог болчуул хэн тэгж торгуулхыг бодхын вэ. 1,2 саяыг өгөөд аргалхыг л бодно биз дээ. Согтуу жолооч барьсан цагдаагийн халаас л түнтийх биз_
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.158] 2023/1/4
zuer buh nasaar n erhiig n hasah n zuitei
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.67.28] 2023/8/12
Чи битгий хуцаа.Чи унах унаа ч үгүй муу гуйлгачин юм байна л даа.Бусдад бүү атаарх.
4 | 0 Хариулах
Зочин [203.91.115.53] 2023/1/3
Odoo mungunii hansh unaad 400 myanga heterhii baga torguuli bolchilooldoo 1 saya bolgoh ni zuv gej bodoj bnaa
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.67.214] 2023/1/3
За бас хамаа намаагүй их хэмжээгээр торгоод байвал болохгүй л байх өнөөгийн Монголын маань эдийн засаг нийгмийн аж байдал маань ямархуу уналттай байгаа билээдээ амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийг бас бодож үзсэн дээрээ хүний алдаа ямар хэлж ирдэг биш хийс ч ирдэг хорвоо хойно өөрсдөө жоохон бодолтой байх л хэрэгтэй.
3 | 1 Хариулах
Зочин [103.26.194.244] 2023/7/19
Амьдрахад архи ямар хамаатай бэ?
0 | 0 Хариулах
Зочин [103.140.11.215] 2023/1/3
Төр чи согтуу жолоочийн толгойг илэхээ хэзээ болих вэ?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.160] 2023/1/3
Согтуугаар машин барьсан бол 10 саяаар торгож яагаад болохгуй гэж, торгуулиа телж дийлэхгуй бол албадан хеделмер хийлгэж телберийг нь барагдуулаад явахад болохгуй юмгуй, хэн нэгэн согтуугаар машин барьсан тохиолдолд хамт уусан, идсэн улсыг нь, согтуу жолооч замд гаргасан бар, ресторан юу байдаг юм бэ бугдийг нь ч адилхан шийтгэх хэрэгтэй
0 | 2 Хариулах
Зочин [202.131.230.90] 2023/1/4
Хэрвээ тэгвэл 10 саяар торгуулах согтуу жолооч олдохгүй л дээ. Яаж ийж байгаад барьсан цагдаадаа 1,2 саяыг өгөөд л аргалхыг бодно. Харин эсэргээрээ замын цагдаа нар жинхэнэ оодорцггон биз
2 | 0 Хариулах
Зочин [103.229.120.181] 2023/1/3
Хэт хөнгөн өөгшүүлсэн хууль байна.
0 | 3 Хариулах
Зочин [202.9.46.250] 2023/1/3
Согтуугаар машин жолоодох бол ноцтой гэмт хэрэг.
3 | 1 Хариулах
Зочин [203.169.50.236] 2023/1/3
Төлсөн мөнгө торгууль дээр хасагдахгүй байгаа нь ямар хууль байдаг вэ
2 | 0 Хариулах
Зочин [121.109.142.84] 2023/1/3
Ийм хууль гаргаад хатуу чанд мөрдүүлвэл ард иргэдэд тустай юм сан...бүр 5жилээр эрхийг нь хасч, дахин маш хатуу шалгалт авахаар хуульчилж өгөөсэй
5 | 1 Хариулах
Зочин [103.57.92.236] 2023/1/3
Sogtuu mashin barisan bol shuud horih arga hemjee avacheee
7 | 2 Хариулах
Зочин [64.119.26.207] 2023/1/3
Харин ч зүгээр юм бишүү. Хэлээд анхааруулаад байхад согтуугаар машин барьдаг гаруудад хүнд шийтгэл оноох ёстой.
5 | 1 Хариулах
Зочин [103.57.95.220] 2023/1/3
торгууль 10 сая төгрөг гэсэн дээ, 4 вебсайтаас харсан тул үнэн байж таараа
0 | 0 Хариулах
зочин [43.228.130.73] 2023/1/3
Согтуугаар машин жолоодно гэдэг чинь санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг Ийм нөхдийг 1 сая төгрөгөөр торгож 10 хоног засан хүмүүжүүл Шийтгэл нь бага учир даварч байна шүү
5 | 1 Хариулах
Иргэн [64.119.18.58] 2023/1/3
Торгуулийг 10 сая болгох. Торгуулиа төлж дийлэхгүй бол 10 сая төгрөгтэй тэнцэхүйц албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ингэж байж согтуугаар жолоо баридаг нөхдүүдийг хашраах болно.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.49] 2023/1/3
Худал мэдээлэл тараадаг сайтуудад хариуцлага тооц!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.88] 2023/1/3
Архичид машин бариад л яваад байна шдээ эхнээсээ эрх нь сэргээд л гоё
9 | 0 Хариулах
Зочин [180.74.227.240] 2023/1/3
Хурдан чангалах хэрэгтэй. Маш хурдан.
5 | 0 Хариулах
Зочин [150.129.140.156] 2023/1/3
Тэгээд хурдан өөрчлөөч ээ, хүмүүс нь дууслаа.
4 | 2 Хариулах