ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд харь гарагийн жишээнээс дэлхий ирээдүйд яаж сүйрэхийг зөгнөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Астрономичид амьдралын мөчлөг нь дуусаж буй од руугаа улам бүр татагдаж, ирээдүйд мөргөлдөх нь тодорхой болсон харь гарагийг анх удаа нээжээ.

Эндээс тэд манай дэлхий ирээдүйд ингэж төгсөх өндөр магадлалтай гэж дүгнэсэн байна. Даваа гарагт “The Astrophysical Journal Letters” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг голдуу АНУ-ын эрдэмтдээс бүрдсэн олон улсын баг гүйцэтгэжээ.

Судалгаанд өгүүлсэн Kepler-1658b гараг нь нарны аймгийн гадна, дэлхийгээс 2,600 гэрлийн жилийн зайд оршдог юм байна.

Бархасбадь гарагтай ойролцоо хэмжээтэй уг гарагийг эрдэмтэд “халуун Бархасбадь” гэж нэрлэжээ.

Учир нь нар, Буд гарагийн хоорондох зайнаас найм дахин бага зайд уг гараг одоо тойрон эргэдэг тул маш халуун юм байна.

Kepler-1658b гараг гурав хоног хүрэхгүй хугацаанд одоо нэг бүтэн тойрдог бөгөөд энэ хугацаа нь жил бүр 131 миллисекундээр богиносож байгаа ажээ.

“Хэрвээ ингэж улам ойртсоор байвал гурван сая хүрэхгүй жилийн дараа энэ гараг одтойгоо мөргөлдөнө. Насжиж буй од руу гараг нь татагддаг болохыг анх удаа бид шууд баримтаар баталлаа” гэж судалгааг ахалсан Харвард-Смитсоний Астрофизикийн Төвийн эрдэмтэн Шреяас Виссапрагада тайлбарлаж байна.

Kepler-1658b гарагийн од нь “subgiant” гэгддэг амьдралынхаа сүүлчийн шатанд орсон тул улам өргөжиж, тодорч байгаа юм байна. Үүний улмаас од ба гарагийн массын харьцаанд өөрчлөлт гарч, хоорондоо татагдах үзэгдэл эхэлсэн юм байна.

Манай дэлхийн далай тэнгисийн ус сарны татах хүчний нөлөөгөөр хэрхэн татарч, түрдэгтэй ижил үйл явц дээрх гараг дээр явагдаж, тойрог зам нь улам богиносож байгаа ажээ.

Жишээлбэл сар дэлхийгээс маш удаанаар холдож байгаа тул татах хүч нь ингэж нөлөөлдөг байна.

“Оддын мөхөл олон гараг ертөнцийн хувь заяаг шийддэг гэж үзвэл манай дэлхийг бас хэдэн тэрбум жилийн дараа ийм тавилан хүлээж байж болзошгүй юм” гэж судалгааны дүгнэлтэд өгүүлжээ.

Виссапрагада таван тэрбум жилийн дараа нар амьдралынхаа сүүлчийн шатанд шилжинэ гэж үзэж байна. Энэ үеэс эхлэн манай гараг нар руу татагдаж эхлэх боломжтой ч “дэлхий эцэстээ яаж төгсөхийг шууд тааварлан хэлэх боломжгүй” гэж тэр тайлбарлажээ.

Kepler-1658b гараг нь 2009 онд сансарт хөөргөсөн Kepler телескопын илрүүлсэн анхны харь гараг юм байна.

Гэхдээ уг гараг үнэхээр оршдогийг батлахад эрдэмтэд дахиад арав орчим жилийг зарцуулж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.85.199] 2022/12/21
Хязгааргүй уудам сансар огтрогуй байтугай дэлхийн хүн амыг арван хэд дахин нугалсан манай галактикийн оддыг судлаад байвал барагдахгүй.
0 | 0 Хариулах
Zochin [192.82.84.182] 2022/12/20
66181191204 mash zuv dugnelt bichjee.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.13] 2022/12/20
АНУ-ын эрдэмтэдээс бүрдсэн олон улсын баг гэдгийг юу гэж ойлгох вэ? За тэгээд дэлхий хэдэн тэрбум жилийн дараа жамаараа сөнөх юм байна наана нь хүн өөрөө орон гэрээ шатаачихгүй л бол.
1 | 0 Хариулах
зочин [202.21.108.254] 2022/12/20
Орос эх орноосоо аюулыг холтгох гэж дайнд орсон нь бодит үнэн, бурхан орос ороныг твээх болтугай, хөх тэнгэр минь оросын ард түмнийг ивээлдээ авч өршөө,
1 | 4 Хариулах
зочин [202.21.108.254] 2022/12/20
Ивээх гэдэг үгийг алдчихаж
0 | 2 Хариулах
Өвгөн [66.181.186.123] 2022/12/21
Галзуу хүн чааж явна кк
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.175] 2022/12/20
Монголчууд маань нүхэн жорлонгоосоо салж амжилгүй дэлхийтэй сөнөхнээ?
6 | 0 Хариулах
Зочин [192.82.85.199] 2022/12/21
Хулгайлагдсан нүүрсний мөнгө ороод ирвэл бүх асуудлууд аяндаа замхрана.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.206] 2022/12/20
Данк дарга чиглэл өгсииимүүү сөнөө гж ззз
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.166] 2022/12/20
Дэлхийн хүн амын талыг нь ангараг гариг руу цөл. Хүн төрөлхтөн бол дэлхийн хорт хавдар юм. Хорт хавдар өргөжих тусам хүний бие үхэжиж байдаг. Түүн шиг хүн төрөлхтөн ихэсэх тусам амьд ногоон байгаль устаж гол горхи ширгэж байна.
2 | 1 Хариулах
Бадарч тахар [192.82.91.101] 2022/12/20
Удахгүй Путин цөмийн дайныг нь эхлүүлж дэлхийн хүн амыг цөөлөх гээд байхад наад оддын мөргөлдөөн чинь сонин биш !!
1 | 3 Хариулах
Зочин [66.181.191.204] 2022/12/20
Дэлхий дээр болж буй бүх дайныг АНУ улс шууд болон шууд бус нөлөөлж эхлүүлдэг шүү. Хамгийн сүүлийнх нь Узрайны дайн бөгөөд зэвсэглэж, санхүүжүүлж, турхирсаар эхлүүлсэн. Оросын хувьд НАТО г хилдээ тулгахыг, цөмийн зэвсгийн аюулыг, хими биологийн зэвсгийн шууд өдөөн хатгалт (энд короно вирус ч бсан) ... гэх мэт шалтгаануудаас болж л аргагүйн эрхэнд энэ дайнд орсон . Нэг үгээр эх орноосоо аюулыг холтгох арга юм л даа.
8 | 7 Хариулах
[139.5.217.253] 2022/12/20
amerk bish jungaa
0 | 2 Хариулах
Зочин [192.82.85.3] 2022/12/20
Оон тийм үү , онжигны нүхээ арчсан уу?
0 | 2 Хариулах
Өвгөн [66.181.186.123] 2022/12/21
Тэнэг илжиг вэ ккк
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2022/12/21
Бараг л үнэн.
0 | 0 Хариулах
Mongold [202.126.88.232] 2022/12/20
Daraagin amidral Mars buyu Angarag garag dr daraa chin h ni 5 dah 6 dah hol gariguud gd yvna.
1 | 0 Хариулах
[139.5.217.253] 2022/12/20
mars deer yamarch amidral baihgui yuuch baihgui baisan ni shataad hailaad nuurs huchiliin hii bolood duustsan,hun amid baij boloh orchin ni gazar door baij magadgui gej zuvhun taamaglaj bgaa,gants hamgiin oir baigaa ni saturni titan sar huchilturugchuur h2o bayalag daanch mash hol 1.3 light year hour buyu 0.1 hour=1079252848.8000078km,bolohoor hun turluhtun hezeech ochij chadahgui iim tehnolog baih bolomjgui,1 bol zuvhun robot l ochij chadah bh,
2 | 0 Хариулах
[139.5.217.253] 2022/12/20
zarim ni tatagdana zarim ni tuvuus zugtah hucheer ergeltees holdoj hayagdana,delhiin ireedui ni hayagdah magadlal undur narni nasjilt hugshin shataad duusaj baigaa,ogtorguin toosontsor buh od gariguud deer seckund tutamd unaj baigaa tul biyetiin mass bainga usulttui baidag,
2 | 0 Хариулах
Зочин [192.82.85.58] 2022/12/20
жамын зүйл жамаараа. бүгд л хумхын тоос болно .
7 | 0 Хариулах