ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Ломбардууд зээлийн хүүг дураараа тавьдаг байсан асуудал эцэслэгдэж байна. Хүүг урьдчилж авахыг хориглосон"

Г.Хулан
2022 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн нэгдсэн хэлэлцүүлэг явагдаж, уг хуулийг баталж байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

Засгийн газраас тус хуулийг боловсруулж, ажлын хэсгийг Д.Цогтбаатар гишүүн даргалж, ажлын хэсэгт Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин, Ч.Ундрам, М.Оюунчимэг гишүүд орж ажилласан  байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Санхүүгийн зах зээл, ялангуяа жижиг бизнес эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хийснээр илүү тодорхой үйл явцтай болж байгаа юм.

Энэ чиглэлийн салбарт эрх зүйн бүрэн зохицуулалт байгаагүй зөвхөн иргэний хуулиар зохицуулагддаг байсан.

Үүнээс болж хэрэглэгч эд хөрөнгөө зохих хэмжээнд үнэлүүлж чадахгүй алдах, хэтэрхий өндөр хүүтэйгээр мөнгө зээлж авах зэрэг асуудал байсан. Засгийн газрын зүгээс тус асуудалд 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд зээлийн хүүг бууруулж, ЖДҮ дэмжих хууль тогтоомжийг сайжруулж, зах зээлд тус дэм болох талаас хуулийн зохицуулалтыг нэмэгдүүлнэ хэмээн зорилго тавьж ажилласан.

Энэхүү хууль батлагдсанаар зээлийн хүүг дураараа тавьдаг байсан асуудал эцэслэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд уг хуулийн ажлын зөвлөл байгуулагдаж, тус зөвлөлд салбарын төлөөлөгчид нь бүгд орж ажиллана. Зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Ингэснээр ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй газрууд ил тод хэлбэрээр зээлийн хүүгээ тавьж өгөх юм.

Мөн ямар нэгэн бизнест зөвшөөрөл өгөх маягаар бизнесийг улам хүндрүүлэх биш харин бүртгэлжүүлэх хэрэгтэй. Тиймээс тодорхой хэмжээний бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс бүртгүүлээд цаашдаа үйл ажиллагаагаа явуулж болно.

Бүртгэлжүүлэх ажлыг хялбаршуулах үүднээс тодорхой хэмжээнд заасан мөнгөн дүнгээс дээш орлоготой бизнес эрхлэгчдийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэнэ. Харин тодорхой хэмжээнд заасан орлогоос доош орлоготой бол орон нутгийн түвшинд бүртгэдэг байдлаар зохицуулсан байгаа. Хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд орон нутагтаа бүртгүүлэх боломжийг бий болгон өгсөн.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд бодит байдалд хяналтаас гадна байсан. Тиймээс тодорхой хэмжээний хянах тогтолцоог санхүүгийн зохицуулах хороонд олгож байгаа.

Тухайлбал, бид бүхэн Цагдаагийн ерөнхий газраас маш олон барьцаалах зээлийн үйл ажиллагаа явуулж буй үйл явц дунд барьцааны хөрөнгөд хулгайн шинж чанартай зүйл гардаг мэдээллийг олж үзсэн. Иймд гэмт хэрэгтэй тэмцэхэд энэ үйл ажиллагааг ойлгомжтой, тодорхой болгох шаардлагатай зүйлсийг тус хуулийн зүйл, заалтад тусгасан.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталснаар бизнесийн салбар илүү ойлгомжтой, хуулийн зохицуулалттайгаар хэрэглэгчдийн эрх ашиг нь хамгаалагдсан нөхцөл байдал руу шилжсэн. Гэхдээ бизнес эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагааг төрөөс хааж, боогдуулаагүй" хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа буюу ломбардын үйл ажиллагааг зохицуулах хуулийг өнөөдөр албан ёсоор баталлаа. Энэхүү хуулийн ач холбогдол нь иргэдийн барьцаа хөрөнгийг байгаа хэмжээнээс нь доор үнэлгээтэйгээр барьцаалж авах, маш өндөр хүүтэй өдрийн зээл зэрэг асуудлыг зохицуулсан чухал хууль батлагдлаа.

Хуулийн төслийн дагуу зээлийн хүүг урьдчилж авахыг хориглосон байгаа. Хулгайд алдагдсан үнэт эдлэлийг барьцаа нэрээр зарж байгаа үйл явцыг энэхүү хуулиар хааж, зохицуулалт хийсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.247] 2022/11/6
Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас 60 сая төгрөгийн зээл авч буцаагаад 120 сая төгрөг болгон өгдөг байж ломбардаас 100 мянган төгрөгийн зээл авч буцаагаад 106 мянган төгрөг болгон өгч чадахгүй унжиж байгаа тэнэг ард түмэн.
1 | 1 Хариулах
zaas [202.9.46.133] 2022/11/5
хөгжлиин банкгээд хөгиин хулгаачууд монголыг өт өр нд бариулжээж наад хулгаагаал зэгцэл угаасаа хүүн бууж байгаашдэээ бөөн банк бус гэсэн улс төриин луйварчидиин мөнгө эргэддэг гээ биздэээ лалруудааа
1 | 1 Хариулах
Зочин [202.179.21.212] 2022/11/5
ta nar deeguuree terbumaar ideh bhad huviin yum ajluulj bgaa humuus durtai toogoo helehed yagaad bolohgui gej
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.113] 2022/11/5
Zeel avahgui l bai, tegehed l naaduul chin dampuurna
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.113] 2022/11/5
Yumiig 1/3-eer ni l unelj avdag shdee
1 | 0 Хариулах
Бат [103.57.93.148] 2022/11/6
Чи тэрийгээ 2/3 зараад үзээрэй. 1.2 р зарагдана.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.124.140] 2022/11/5
Далд хэлбэрт орий дооо
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.233] 2022/11/5
Манайхаас өөр газар ийм ломбард гэж мөнгө хүүлдэг газар байдаг юм уу. Энэ Баячуудын мөнгөө угаадаг л газар байх. Ард түмнийг жижиг өрд оруулдаг газар. Болиулах хэрэгтэй.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.24.227] 2022/11/5
мулгуу минь чи юм мэдэж байж юм бичиж бай
1 | 0 Хариулах
э хөөрхий [103.111.68.3] 2022/11/5
ББСБ уудаа хязгаарлаачээ.. төв банкны хэдэн ч пи з д а хувдаа ббсб юм бэ дэ.. ббсб аа устгасан нь дээр шүүүү !!! 650 ханшд ха ха
4 | 0 Хариулах
Zichin [66.181.185.11] 2022/11/4
Лоибард дээр бяр гаргаад л банкаар овоглосон санхүүгийн луйварчиддаа бяр гаргахгүй юм уу
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.247] 2022/11/4
Банк болон банк бус шиг иргэдийг жинхэнэ шулж асар их ашигтай ажиллаж байгаа газар хаана ч байхгүй шүү
5 | 0 Хариулах
lIRGEN [66.181.183.50] 2022/11/4
LOMBARD YG UNENDEE BOL ALDAGDALTAI AJILLDAG SHUU DEE AJILUULDAG HUMUUS NI L OILGONO DOO
2 | 1 Хариулах
Зочин [192.82.68.167] 2022/11/5
Uxsen gargaj bga zeeliixee brg 150%tai tentsex baritsaa avdag baij aldagdaltai gj aashj bn. Baragtsaatai aashna shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.111.10] 2022/11/4
Eniig bol zow gene shuu
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.207] 2022/11/4
МАН сүйрэхэд ойрхон боллоо. Жавхлан, Амартүвшин нарын татвар төлөгчдийн мөнгөөр мөнгө хүүлдэг МАФИ ийг дарж чадахгүй бол ирэх хаварыг үзэхгүй болтлоо хүндэрч магадгүй болов.
0 | 1 Хариулах
зочин [43.242.242.68] 2022/11/4
Энэ олон ломбардуудын ард эзэд нь хэн хэн байгааг судлаач. Дандаа эрх бүхий хүмүүсийн хамааралтай эхнэр хүүхдүүд ажиллуулдаг шдэ.
3 | 4 Хариулах
Зочин [64.119.18.111] 2022/11/4
avahaa l bolichooch tednees
1 | 1 Хариулах
Зочин [202.179.24.227] 2022/11/5
жижигхээн ломбарданд өөрөө л эзэн нь байдаг банк бус гэж өөр юм бий мал гуай
1 | 0 Хариулах
зочин [59.153.115.207] 2022/11/4
чааваас даа.улсаараа дампууралтай нүүр тулж байж хийх юмаа олж ядах юм.попчингууд
4 | 1 Хариулах
Зочин [202.126.90.135] 2022/11/4
Маш зөв хууль их л удаж байж гарлаа даа, баярлалаа
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.247] 2022/11/4
ХАХА АМЬДРАЛДАА ЛОМБАРДНААС ЗЭЭЛ АВЧ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ЛОМБАРДНЫ ЗОХИЦУУЛАЛТ ХЯЗГААРЛАЛТ ЯРИАД ЭРГҮҮТЭЭД БАЙХ ЮМ ХАХА..МОНГОЛ УЛС ЧИНЬ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМААР ЯВНАА ГЭЭД БАЙСАН ШИГ ГЭТЭЛ ТӨР БАГТАЙ ХЭСЭГ ХУЛГАЙЧИД ЭЛДЭВ ХУУЛЬ ГЭЭЧ ГАРГААД ЗОХИЦУУЛНА ГЭЭД БАЙХЫН МАЙ Л БАЙХГҮЙ ЮУ..ЯГ АЖИЛУУЛДАГ ХҮМҮҮСИЙН САНАА БОДОЛ ЕР ТУСАХГҮЙ ТЭНГЭРИЙН ЮМ ЯРИНА...ХҮМҮҮСИЙН ЭЛДЭВ ХУУЧИН ЭД ЗҮЙЛ БАРЬЦААЛАН МӨНГӨ ӨГДӨГ ЗЭЭЛДҮҮЛДЭГ БАНК БАЙВАЛ ХЭЛЭЭДЭХ ДЭЭ МАЙ Л БАЙХГҮЙ ЮУ БАС ЛОМБАРДЫГ ХУУРНА МЭХЛНЭ ,ХОХИРОЛ БОЛ ЗӨНДӨӨ ,ШҮҮГЧИД НЬ ИРГЭДИЙН БУРУУ БИШ ГЭЭД Л ЛОМБАРДЫГ АД ҮЗНЭ ТЭГСЭН БАЙТЛАА БҮГД Л ЗЭЭЛ ГУЙНА ХАХА ҮНЭН ХӨГИЙ ШҮҮ.
6 | 1 Хариулах
зочин [103.26.194.133] 2022/11/4
Энэ Цүгтбаатар өөрийнхээ тархины хэмжээг харуулсан нэг хөгийн хөгийн хуулийн оронцог санаачилсан болж мөнгө гувчуулж суудаг хулгайч байгаам.Тэрнээс нь батлагдаж үр ашиг өгсөн юм огт байхгүй.Шүгэл үлээгч ч гэх шиг .Хүний эрх гэж худлаа хуцна ярж байгаа юмныхаа учрыг мэдэхгүй Бүтүү хамарласан,архичин,козиночин,оффшор ч .мөнгө угаач
1 | 1 Хариулах