ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Санхүүгийн салбарын гуравдугаар улирлын тойм мэдээллийг танилцуулна

ikon.mn
2022 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Milliennium зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт ХӨСҮТ-өөс "Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторийн үндэсний 14 дүгээр зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон эмч, мэргэжилтнүүд оролцоно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы хуралдаан болно.

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд

11:00 цагт “Цусаа бэлэглэх өдөр” сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах 92 дахь удаагийн арга хэмжээ болно.

Санхүүгийн зохицуулах хорооны байранд

11:00 цагт Санхүүгийн салбарын гуравдугаар улирлын тойм мэдээллийг танилцуулна.

Ардчилсан Намын төв байр /Шонхор тауэр/-д

11:00 цагт Ардчилсан намын удирдлагууд ҮБХ-ны хурлаас гарсан шийдвэр, АН-ын дэд дарга нарыг чөлөөлсөн асуудал болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан Цогчэн дуганд

11:00 цагт "Эх дэлхийгээ хамгаалъя" үйл ажиллагааны талаар танилцуулна.

С.Зориг агсны хөшөөтэй Ардчилсан Намын байранд

12:00 цагт Ядуурлыг нэмэгдүүлж, Эрээний эдийн засгийг дэмжих ТӨСӨВ 2023 -ийн талаар мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг