ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энэбиш оргон зайлсныг прокурор хүлээн зөвшөөрлөө

Н.Заяа
2013 оны 12 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбиш

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Энэбиш АТГ-т шалгуулж байхдаа оргон зайлсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. 

Гэсэн ч уг мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат үгүйсгэж, “Тийм зүйл байхгүй” хэмээн мэдэгдэж байв. 

Харин Б.Энэбиш мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэдгийг Нийслэлийн прокурорынхон өчигдөр мэдэгдлээ. Тиймээс хэргийг нь түдгэлзүүлээд байгаа гэнэ. 

Б.Энэбиш нь одоогоос яг жилийн өмнө улсын хилээр гарснаас хойш сураг алдарчээ. Харин өнгөрсөн Цагаан сарын үеэр Алтанбулагийн боомтоор орж ирээд ээжтэйгээ золгоод буцсан талаарх мэдээлэл хуулийн байгууллагад байдаг аж. 

Тэрээр оргон зайлсан учир “Эрдэнэс Тавантолгой” компанид хүнд машин механизм шахсан гэх “Моннис”-ийн Б.Чулуунбаатарт холбогдох хэрэг ч түдгэлзсэн тухай эх сурвалж мэдээлсэн.

Харин “Моннис” компанийнхан “Энэ хэрэгт холбогдуулж манай захирлыг болон компанийг шалгаагүй” гэсэн тайлбарыг бидэнд ирүүлээд байна.

Б.Энэбишийг “Эрдэнэс Тавантолгой” компанийг удирдаж байхдаа 1.6 тэрбум төгрөгийн 10 ширхэг самосвал машин, шаардлага хангахгүй дугуй зэргийг компанидаа шахсан гэх мэдээлэл бий.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг