Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энэбишийн хэргийг хэрэгсэхгүй болгож магадгүй нь

Ж.Отгон
2013 оны 12 сарын 11
Монголын мэдээ
Б.Энэбиш

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан асан Б.Энэбишид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож магадгүй нь.

Учир нь тус хэрэгт яллагдагчаар татах буруутан тогтоогдоогүй гэх үндэслэл гаргаж, хэргийг түдгэлзүүлжээ. 

Хэргийг эргэн сануулвал, Б.Энэбиш нарын албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулан ашиглаж 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй авсан хэмээн буруутган шалгаж байсан юм.

Энэ шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргасан бөгөөд хилээр оргон зайлсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл худлаа ажээ. 

Зураг