Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.6 сая иргэний нэг болох бидний хувьд хамгийн ихээр тулгамдаж байгаа түгжрэл буурах эсэх, нийтийн тээврийн үйл ажиллагаа сайжрах эсэх, агаарын бохирдол буурах эсэх нь анхаарал татсан асуудал. Гэвч одоогийн боловсруулж, өргөн барьсан 2023 оны төсвийн төслөөр түгжрэлийг бууруулах хүрээнд эхлүүлсэн ажлууд царцаж, нийтийн тээврийн үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэл үүсээд байгаа нь нийслэлийнхнийг санааг зовоож байна.
2023 оны Нийслэлийн төсвийн алдагдал 910.8 тэрбум буюу 1 их наяд орчим төгрөг байхаар байна.
Тодруулбал, Төсвийн тухай хуулийн төслийн “Орон нутгийн 2023 оны санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн тооцоо” хэсэгт Улаанбаатар хотын суурь орлогыг 1,572,633 сая буюу 1.6 их наяд төгрөг хэмээн зааснаас 607 саяыг нь төсвөөс санхүүжүүлэхээр бичжээ. Энэ зөрүү буюу тэнцэл болох 965.6 тэрбум төгрөгийн 424.9 тэрбум төгрөг орон нутгийн төсөвт үлдэж, 540 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байна. Нийслэлийн төсвийн орлогыг ч мөн Сангийн яам эдийн засгийн хүндрэлтэй хэвээр байгаа энэ үед маш өөдрөгөөр төсөөлжээ.
Хэрэв төсөв энэ хэвээр батлагдвал Улаанбаатар хотод үүсэх хүндрэлүүдийг тооцсон байна. Үүнд:
Нийслэлийн 2023 оны төсвийн суурь зардалд хянагдаагүй зарим зайлшгүй санхүүжүүлэх урсгал зардал буюу
Товчхондоо хөрөнгө оруулалтын эх үүсвэргүйгээс нийслэлд тулгамдсан бусад олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй байдал үүсжээ.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах томоохон зорилтын хүрээнд Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгийг 2024 он хүртэл нийслэлийн төсөвт үлдээж, зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч 2023 оны улсын төсвийн төслөөр энэ бодлого хэрэгжихгүй байх эрсдэл үүссэн хэмээн холбогдох хүмүүс үзэж байна.
Тодруулбал, “Засгийн газраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар 2021 онд шийдвэрлэсний дагуу 2023 оны төсвийн төсөлд нийт 339.7 тэрбум төгрөгийг тусгасан, ингэснээр иргэдийн нийтийн тээврээр зорчих боломж, сонголтыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн Төсвийн төсөлд дурджээ.
Гэвч энэхүү мөнгөн дүнг харвал Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хөрөнгийн зардалд 339,743.2 сая төгрөг тусгасан ба тайлбарт бичсэнээр
Өөрөөр хэлбэл, 339.7 тэрбум төгрөг зөвхөн автобус худалдан авахад зарцуулагдахаар хуульчлагдах гэж байгаа ба түгжрэлийг бууруулах бусад ажилд зарцуулах нь хууль бус болно гэж ойлгож болно.
Энэ нь мөн
Төсвийн тухай хуулийг гурван удаа хэлэлцүүлж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. Энэ хугацаанд өөрчлөлт хийж чадахгүй бол ирэх онд түгжрэл буурна гэж найдах, нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдохгүй байна гэж хүлээх хүндрэлтэй болох нь.
Энэ талаар Нийслэлийн Төсрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатараас тодруулахад “Нийслэлийн төсвийн суурь орлогыг Сангийн яамнаас анх хянасан түвшинд буюу 1 их наяд 395.5 тэрбум төгрөг, суурь зарлагыг 1 их наяд 395.5 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг тэг төгрөг байхаар өөрчлөлт оруулбал төлөвлөсөн ажлуудаа ирэх онд гүйцэтгэх боломжтой байгаа” гэдгийг хэллээ.
Энэ талаарх саналаа Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс Төсвийн байнгын хороонд хүргүүлээд байгаа юм байна. Саналыг хүлээн авбал
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!