Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймгийн заган ой бүхий сумдын 1,664.8 мянган га талбайд ой зохион байгуулалтын ажил хийж байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Говь-Алтай аймгийн заган ой бүхий санд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийж байна. 

Тодруулбал, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын “Ойжуулалт хөтөлбөрийн зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” энэ оны тавдугаар сарын 16-ны өдрийн А/166 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн заган ойн санд хийгдэх ой зохион байгуулалтын хээрийн судалгааны хэмжилт, тооллогын ажлын зардал батлагдаж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль”-ийн дагуу тендерийн ажлыг зохион байгууллаа.

Энэхүү судалгааны ажлаар Говь-Алтай аймгийн заган ой бүхий сумдын 1,664.8 мянган га навчит ой болон заган ойг хамруулан ойн сангийн талбай, нөөц, ойн сангийн өөрчлөлтийг тогтоох, мэдээллийн санг шинэчлэх, ойрын 10 жилд хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээний үндсэн чиглэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, зураг, төслийг боловсруулахад шаардлагатай эх мэдээллийг үнэн зөв тогтоож байна.

Ой зохион байгуулалтын ажлын хүрээнд: 

  • Говь-Алтай аймгийн заган ой бүхий Цогт, Бигэр, Цээл, Халиун, Төгрөг, Шарга, Алтай, Бугат, Тонхил сумдын газарт улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна.
  • Ой зохион байгуулалтын ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ой зохион байгуулалтын техникийн нэгдүгээр зөвлөгөөнийг энэ оны есдүгээр сарын 12-ны өдөр БОАЖЯ /захиалагч тал/, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, орон нутгийн холбогдох албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан зохион байгуулав.
  • Ой зохион байгуулалтын судалгаагаар Говь-Алтай аймгийн заган ойн сан бүхий 1,664,768 га талбайн 5,548 цэгт, 22,192 багц дээж талбайг байгуулж, эх мэдээг цуглуулан дүн шинжилгээ хийж, заган ойн сангийн тархац, нөөцийг тогтоож өөрчлөлтийг тодорхойлон, холбогдох тайлан, тархалтын зургийг боловсруулан гаргах юм.
  • Говь-Алтай аймгийн заган ойн санд хийгдэж буй ой зохион байгуулалтын ажлыг ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Залуу төгөл”ХХК Тонхил, Бугат, Шарга, Төгрөг, Цээл, Халиун Бигэр суманд, “Гранд форест” ХХК Эрдэнэ сум, “Аглаг ой” ХХК Алтай, Цогт суманд, “Хатант форест” ХХК Цогт сум Баянтоорой багт, “Мөнх ногоон жодоо” ХХК Эрдэнэ, Цогт суманд тус тус хээрийн хайгуул судалгааны ажлыг энэ оны есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн ба уг ажлын үргэлжлэх хугацаа 45 хоног байхаар төлөвлөн ажиллаж байна.


Эх сурвалж: БОАЖЯ