Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод болж өндөрлөлөө.
Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Украин улсын шигшээ баг аварга болж, Гүрж, Энэтхэг улсууд дэд болон гуравдугаар байрт шалгарлаа. Харин манай улс багийн нийт дүнгээр 15 дугаар байрт жагссан юм.
Тэрбээр 10 өрөг тоглож найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдож 85%-н хожил авч ширээндээ түрүүлсэн юм. Энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа.
Мөн энэ удаагийн олимпиадад олон улсын мастер Т.Мөнхзул Их мастерын цолны болзол хангасан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!