Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шатрын 44 дүгээр олимпиадад оролцож буй манай улсын эмэгтэй баг ээлжит ялалтаа авлаа

Б.Манлай
2022 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Шатрын 44 дүгээр олимпиадын долоо дахь өрөг өчигдөр явагдлаа.

Тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй манай улсын эмэгтэй баг долоо дахь тавилд Кубын шигшээ багийг 3.5-0.5 оноогоор хожиж, ээлжит ялалтаа авлаа. Энэ удаа А.Энхтуул, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожил авч,Б.Баярмаа хайнцжээ.

Эрэгтэй баг Хорватын шигшээд 1:3-аар хожигдлоо. Б.Гүндаваа хожил авч, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Билгүүн нар хожигдол хүлээлээ.

Ингэснээр манай эмэгтэй баг "А" категорид 8 дугаар байрт бичигдэж, ширээний дүнгээр нэгдүгээр ширээнд эмэгтэй Их мастер А.Энхтуул дөрөвт, гуравдугаар ширээнд эмэгтэй ОУМ Т.Мөнхзул 10 дугаар байрт, дөрөвдүгээр ширээнд ОУШХДМ Б.Мөнгөнзул наймдугаарт тус тус бичигдэж байна.

Өнөөдөр манай Монголын эмэгтэй баг Унгарын хүчирхэг багтай "оюун ухааны дайн" хийнэ. 

Харин манай эрэгтэй баг долоон тавилын дараа 55 дугаар байрт бичигдэж байна. Ширээний дүнгээр манайхаас эхний 20-д Их мастер Б.Гүндаваа багтаж буй бөгөөд тэрбээр гуравдугаар ширээнд 18-т бичигдлээ.
Өнөөдөр манай эрэгтэй баг Японы шигшээ багтай тоглоно.

 

Эх сурвалж: Монголын Шатрын Холбоо