Уншиж байна ...

Музейн салбарынхан Өвөрхангай аймгийн Хархорин суманд чуулна

Б.Манлай
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулахаар товложээ.

Чуулганаар Монголын музейн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, музей хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, музейн талаар төрөөс баримтлах бодлогод нэгдсэн санал боловсруулахын зэрэгцээ салбарын хүний нөөцийн бодлого, өв соёлын талаар хэлэлцэх аж.

Аймаг бүр өөрийн музейн онцлогийг чуулганы үеэр танилцуулах бөгөөд оролцох баг, хамт олныг наймдугаар сарын 1-нийг хүртэл бүртгэж байгааг Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.