Уншиж байна ...

ПАРИС 2024: М.Энхжаргал Итали, О.Есүгэн Колумбын боксчинтой тулалдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг

"Парис 2024" олимпын боксын төрөлд 68 орны 248 боксчин өрсөлдөнө. Монголоос эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Энхжаргал, 54 кг-д О.Есүгэн нар олимпын рингэнд гарах юм.

Энэ сарын 27-ноос наймдугаар сарын 10-нд хүртэл үргэлжлэх боксын төрлийн сугалаа өнөөдөр гарчээ.  

ЭМЭГТЭЙ 50 КГ: О.Есүгэн - Лорена Валенсиа Виктория (Колумб)

Хуваарь: VII.28 - 18:36 цагт

зураг
 

Энэ жинд 22 боксчин медалийн төлөө өрсөлдөх юм. Манай тамирчин О.Есүгэн эхний тойрогт Колумбын Лорена Валенсиа Викториятай тулалдахаар оноолт таарчээ. Түүний өрсөлдөгч нь өдгөө 35 настай, 2016 онд Риогийн олимпын хүрэл, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгө, хүрэл медаль авсан туршлагатай тамирчин юм.

Түүнийг ялбал чансааны 5-д бичигдэж буй Австралийн тулаанч Моники Сурачитай тулалдах юм. 

Эмэгтэй 54 кг: М.Энхжаргал - Ширине Чарааби (Итали)

Хуваарь: VII.27 - 02:16 цагт

зураг
 

Энэ жинд мөн 22 боксчин тулалдана. Боксчин М.Энхжаргал эхний тойрогт Италийн Ширине Чараабитай оноолт таарчээ. Түүнийг ялбал дараагийн даваанд ДАШТ-ий мөнгөн медальт Румыны Лакрамиоара Перочочтой таарах аж.