Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд гепатитын тусламж үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Вируст гепатиттай тэмцэх эрүүл мэндийн салбарын олон улсад барьж буй стратегийн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа танилцуулсан юм.
Тэрбээр "Вируст гепатитын тусламж үйлчилгээг танд ойртуулъя уриатайгаар дэлхийн гепатиттай тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Энэ жилийн зургаадугаар сард ДЭМБ-ын 65 дахь чуулганаар стратегийн бодлогын баримт бичгийг баталсан.
Үндсэн таван стратеги болон 35 үйл ажиллагааны хүрээнд ДЭМБ-ын гишүүн улс орнуудад батлагдсан баримтыг хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан байгаа юм. Үүний дагуу
Түүнчлэн дээрх стратегийн хамрах хүрээнд эхээс урагт дамжих гуравласан халдварын үед хэрэгжүүлэх зөвлөмжийг заасан. Бодлогын баримт бичгийн зөвлөмжид дурдсанаар, вируст гепатитаас урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ хяналтын цогц тусламж үйлчилгээнд тасралтгүй байдлыг хангах шаардлагатайг зөвлөж байна. Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагад суурилсан үр дүнтэй, тэгш хүртээмжтэй, иргэдэд ойр үйл ажиллагааг бүх улс орон хэрэгжүүлэх талаар тусгасан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!