ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Амжилт үзүүлсэн бүх бөхөд долдугаар сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгоно"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Тус хорооны дарга, Шадар сайд, С.Амарсайхан болон салбар хороодын дарга нар оролцож мэдээлэл өгч байгаа юм.

Бөхийн цолтой холбоотой асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бөхийн цолтой холбоотой үүсэж байсан маргаануудыг энэ удаагийн хуультай нийцүүлээд, Засгийн газрын баталж буй дүрмээр, Үндэсний бөхийн холбооны саналыг харгалзаад эрэмбийг олон нийтэд нээлттэй болгох асуудал хуульчлагдсан.

Өөрөөр хэлбэл Улсын арслан цолтойгоос доош цолтой бөх 1,024 бөхийн барилдаанд түрүүлбэл Улсын аварга цол авч байгаа. Улсын арслан цолтой бөх түрүүлбэл Даян аварга болно. Харин үзүүрт үлдвэл Улсын аварга болж байгаа цолны эрэмбэ явж буй.

Цаашдаа монгол бөхийн цолны үнэлэмжийг сайжруулах үүднээс аварга цолтой бөх заавал түрүүлсэн байх шаардлагыг тавьж байгаа.Тодруулбал 1,024 бөхийн барилдаанд үзүүрлэж Улсын арслан цол авсан бөх дараа удаагийн 1,024 бөхийн барилдаанд бас үзүүрлэвэл аварга цол авч чадахгүй, чимэг л авна гэсэн үг.

Улсын наадмын 524 болон 1,024 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүд Улсын аварга, Даян аварга, Дархан аварга гэх хүндтэй цолыг авна.

Өнгөрсөн хугацаанд цол олгохтой холбоотой төөрөгдлүүд гарч байсан. Үүнийг залруулъя. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд цолны батламж олгохоор тусгасан байсан. Үүнд допинг хэрэглээгүй нь нотлогдсон тохиолдолд Ерөнхийлөгч ёслолын арга хэмжээ зохион байгуулж цол олгохоор байсныг УИХ-аар хууль хэлэлцэх явцад өөрчлөөд уламжлалт байдлаар буюу долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно.

Бөхчүүдээс допингийн шинжилгээг тагнуулын болон цагдаагийн байгууллага, хөндлөнгийн хяналт дор авна.

Хэрэв допинг хэрэглэсэн нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигтаа өөрчлөлт оруулж, цолыг хураах, дараагийн бөхчүүдэд цолыг нөхөн олгохоор хуульчилсан" гэв.

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [174.198.6.175] 2022/7/4
Gots murguluu davaa dutuu geed mungun medal ugdugui
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.252] 2022/7/4
10 давах, 18 давах яахаараа амжилт нь адилхан байдаг юм элийнүүдээ, Тэгвэл 3 удаа 8 давсныг 1 удаа 9 давсантай адилтгаж Арслан цол, 4 удаа 7 давсныг 1 удаа 8 давсантай адилтгаж Гарьд цол өгч барьдаг гэх мэтчилэн байвал яаж байна. Хаа хаанаа балансаа хадгалъя тэгэх үү
3 | 0 Хариулах
Зочин [192.82.73.65] 2022/7/4
Заа тгүл булхай пүрэвдагваас өгсүүлээд нилээн хдн бөх 5 давахгүй тахим өгөх нь дээээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.65] 2022/7/4
сэргэашиин шинжилгээнии хариу ирснии дараа цол энтрээ олголдоо , сэргээш илэрчүүл ях юм бас бөөн хэрүүл уруул блж цолыг нь хурааж унасан нөхдүүдэд нь олгохуу иим утггүй юм бха болимоор юм эсгүл зүгээр нэг мөр допингоо хрглээд барилдалдаа шинжилгээ энтр авч ядиим бэээ
1 | 0 Хариулах
зочин [202.131.248.166] 2022/7/4
Ганц давж үзээгүй амьтан нэгийн даваанд цолоо дуудуулна гээд байх юм. Нэг иргэнд ийм гаж юм зөвшөөрөөд бусад иргэнд зөвшөөрөхгүй байж таарахгүй. Тэгэхээр бүгд ийм жишгээр барилдалгүй цолоо дуудуулдаг буруу гаж жишиг тогтох нь байна.Ийм гаж юмыг арай зөвшөөрөхгүй юм байгаа биз дээ. Нэгийн даваанд унасан хүний цолыг гурвын даваанд дуудаж шившиг болж болохгүй. Тэгэхээр цолоо дуудуулах гээд хүсээд байгаа баянмөнхийг нэгийн даваанд гаргалгүй байж байгаад гурвын даваанд хүндэтгэлийн хэлбэрээр дуудаж гаргаад цолыг нь дуудаж болох юм. Наадамын комисс төрийн Наадамын мянган жилийн уламжлалыг зөрчсөн хэт даварсан энэ булай санаархлыг өөгшүүлэхгүй гэж найдая. Эсвэл бүгдээрээ тэгш эрхтэйгээр нэгийн даваанд цолоо дуудуулах юм уу.
2 | 1 Хариулах
Баагий [37.171.62.216] 2022/7/4
Юу хуцаад байгаа хар [хориотой үг] бэ чи 1 давж үзээгүй гэж өөрийгөө хэлээд байна уу...барилдахгүй зүгээр цолоо дуудуулна гэж байна шдээ тэгэж хүндэтгэл үзүүлэж болохгүй юу...хар энергитэй [хориотой үг] уу чи чинь.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.65] 2022/7/4
харин нэгиин даваанд гарч цолоо дуудуулна гх юм 3,5,7 др дууддаг уламжллаа ганц хөгшин бөхиин хүсэлтээр зөрчиж 1 н даваанд нь ганцхан тр бөхиин цолииг дуудхиим блгүй дээээ хачин чигтэй д юм 🫤🫤🤯🤯
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.187] 2022/7/4
Допингийн хариу гартал цол олгох хэрэггүй.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.210] 2022/7/4
засаа цул допинг. Дээр үед засаагаа идээд л барилдаж байсан гэдэг шүү. Малын засааг сайн судла.😆😆😆
2 | 0 Хариулах
sh1tsky [203.23.49.66] 2022/7/4
1024 бөх барилдлаа гэдэг бол улсын цолтой бөхөд 1-н даваанд 2 удаа барилдахаас ялгаагүй шүү. Үзүүрлэж арслан авна гэж байж болохгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.25] 2022/7/4
допинг шахсан баастай цувдайнуудын яах ийх хэнд падлийтай юм. псдаа. 2000 гаруй жил уламжилж ирсэн бөхийн соёлын нутаг зөвлөл, нам ярьсан хулгайчууд сүйрүүлж дууслаа.
4 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/7/4
тийм ээ. тэнгэр харж байгаа бол эдгээр цувдайг авч шийтгээсэй.
2 | 0 Хариулах