Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

П.Сайнзориг: Наадам зохион байгуулах ажлыг ирэх жилээс мэргэжлийн холбоодод шилжүүлэх талаар ярьж байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажлыг 2003 онд хуульчилсан. Ерөнхий байдлаар хуульчилсны улмаас зарим зохион байгуулалтын асуудал гарсан байдаг. Тиймээс энэ жил хуулийг шинэчлэх шаардлага байна гэж баталсан байгаа. Гол өөрчлөлт нь энэ жилдээ баяр наадмыг төрийн байгууллагуудын оролцоотой шийднэ.

Баяр наадмыг зохион байгуулах ажлыг ирэх жилээс мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудал яригдаж байгаа. Бөхийн цол, хурдан морины уралдаанаас гадна сурын харваа, шагайн харвааны төрлийг албан ёсоор оруулж ирсэн. Уг харилцааг илүү тодорхой болгож өгсөн. Цаашдаа хурдан морины унаач хүүхдийн асуудал, хурдан морины уралдааны стандарттай холбоотой зүйлүүдийг оруулсан. Энэ жилийн хувьд шилжилтийн зохицуулалтаар явж байгаа. Ирэх жилүүдээс Засгийн газар хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн Яам тодорхой ажлууд хийсний дараа стандартын дагуу бүртгэлжүүлж уралдах асуудал яригдана" гэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/579630443802097