Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Босго оноондоо хүрээгүй 1,180 шалгуулагчаас наймдугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг дахин авна"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг.

Энэ оны тухайд дөрөв болон тавдугаар сард болсон. Ингэхэд хоёр шалгалтад босго оноогоо авч чадаагүй 1,180 шалгуулагч байна. Босго оноондоо хүрээгүй эдгээр шалгуулагч энэ жил их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болоод байгаа юм. Иймд тэдэнд боломж олгохын тулд монгол хэл бичгийн шалгалтыг наймдугаар сард дахин зохион байгуулахаар болжээ. 

БҮТ-ийн захирал Л.Ганбат "2020, 2021 онд хичээл сургалтын үйл ажиллагаа завсардсан нөхцөл байдлыг харгалзан зөвхөн энэ удаад 1,180 сурагчид дахин боломж олгох зорилгоор наймдугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулахаар болсон. Эдгээр шалгуулагч үлдэж буй хугацаанд шалгалтдаа бэлдэн мэдлэгээ сайжруулж, ахисан байвал энэ жил их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг нь хангаж өгнө" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/dWbH9S_yoF/