Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцуулж байна.
Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-нд улсын хэмжээнд 49 байранд зохион байгууллаа. Шалгалт дууссаны дараахан тухайн байруудад дүнг гаргаж, тухайн өдөртөө нэгдсэн дүн оноог БҮТ-ийн сайтад оруулсан.
Өнөөдрөөс шалгуулагчид батламж хуудсаа авч, их, дээд сургуульд элсэх боломжтой болж байна" гэв.
Мөн тэрбээр ЭЕШ-ыг зохион байгуулахад хамтран ажилласан бүх байгууллагад талархсанаа илэрхийллээ.
БҮТ-ийн захирал Л.Ганбат "ЭЕШ-д энэ жил 36,253 шалгуулагч бүртгүүлснээс 2,872 нь шалгалтад оролцоогүй. Тэдний ихэнх нь өмнөх оны төгсөгчид байна. Нэгтгэж үзвэл ЭЕШ-ын ирц 92 хувьтай байв. Газар зүй, түүхийн хичээлд хамгийн бага ирцтэй байлаа" гэсэн юм.
Энэ жилийн ЭЕШ-ын ерөнхий дундаж оноо 501.09 байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|