ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Петровис Группийн НИК ХХК, Петростар ХХК-иуд ТОП 100 ААН-ээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 23
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үндсэн үзүүлэлтийг чухалчлан ТОП 100 ААН-ийг шалгаруулдаг. Жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.

зураг
 

Энэхүү арга хэмжээнд Газрын тосны салбарт үйл ажиллагаагаараа тэргүүлэгч Петровис Группийн НИК, Петростар компаниуд нь жил бүр шалгарсаар ирсэн. Энэ удаад НИК ХХК нь эхний  ТОП 10 ААН-д тогтмол багтсаар ирсэн амжилтаа бататгаж 9-р байрт, Петростар ХХК 75-р байрт тус тус шалгарлаа.

зураг
 
зураг
 

НИК ХХК, Петростар ХХК-иуд нь улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал зэрэг голлох шалгуур үзүүлэлтээрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулан, хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлсан нь шилдэг аж ахуйн нэгжээр дахин шалгарах үндэслэл болсон юм.  

Компанийн засаглал, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Групп нь орон даяар тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 400 орчим шатахуун түгээх станц, 2100 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгчдэдээ шатахуун, тослох материалын үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

Энэ бүх ололт амжилт нь манай хэрэглэгчид, хамтрагч байгууллагуудын нягт хамтын ажиллагаа болон хамт олны маань сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ.  

Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм хэрэглэгч, хамтрагч байгууллагууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.


Бид хөгжил түгээнэ-Петровис

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.