“Цахим хөгжил, харилцаа холбооны яам” болон “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 16-20-ны хооронд Говь-Алтай аймагт ажиллалаа.
Тус хамтарсан баг Говь-Алтай аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, “Цахим Үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичгийг танилцуулж, “Цахим Алтай” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын явц, төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцсон юм.
Батлагдсан хөтөлбөрийн хүрээнд ажлын хэсэг өнөөдөр төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцааг үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн онцлогт тохируулан “Е-Mongolia”-д шинээр загварчлан хөгжүүлэх чиглэлээр асуумж судалгаа авч ажиллалаа.
Мөн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах чиглэлд И-Монгол академийн баг тус аймаг сургалт зохион байгууллаа. Тус сургалтад насан туршийн боловсролын төвийн 20 сургагч багш, Говь-Алтай аймгийн мэдээлэл зүйн 21 багш, 338 иргэн зэрэг нийт 379 иргэн хамрагджээ. Үүний зэрэгцээ Говь-Алтай аймгийн томоохон зах худалдааны төвүүдээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E Mongolia” –г сурталчлан таниулах ажлыг зохион байгуулав.
Дээрх ажлын хүрээнд тус аймгийн нутгийн захиргааны 11 байгууллагын 51 үйлчилгээ “e-mongolia” системд нэвтэрлээ.
Ингэснээр “e-mongolia” системд нийт 16 аймгийн 1012 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна. Тус хамтарсан баг 2022 оны 05-р сарын 23-29-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|