ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Рио Тинтогийн олон улсад төлсөн татварын хэмжээ 58 хувиар нэмэгджээ

ikon.mn
2022 оны 4 сарын 13
iKon.MN

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто групп 2021 онд үйл ажиллагаагаа явуулдаг 35 улсдаа нийт 13.3 тэрбум ам.долларын татвар, хураамж төлж, дэлхийн эдийн засагт 66 тэрбум ам.долларын шууд хувь нэмэр оруулжээ. 

Page 1: Рио Тинтогийн 35 улсад төлсөн татвар /Улсаар/

Уул уурхайн салбарт дэлхийд дэд байранд бичигддэг тус группийн өнгөрсөн онд төлсөн татвар нь өмнөх жилийнхээс 58 хувиар нэмэгдсэн байна. Үүнд түүхий эдийн ханшийн өсөлт голлон нөлөөлжээ. Рио Тинтогийн нийт орлогын 70 орчим хувийг төмрийн хүдрийн бизнес нь дангаараа бүрдүүлдэг. Тус групп Австралид төмрийн хүдрийн 16 уурхай, 4 боомт, терминал, сэргээгдэх эрчим хүчний 3 станц, 1700 км үргэлжлэх төмөр зам, жолоочгүй автомат галт тэрэг ажиллуулдаг.  Мөн Австралид хөнгөн цагааны 10 орчим цэвэршүүлэх, хайлуулах үйлдвэрлэл эрхлэхээс гадна давсны хэд хэдэн уурхай, очир-эрдэнийн уурхайтай, нийт ажилтнуудынх нь талаас илүү нь ажилладаг. Австрали улсад 2021 онд 11 тэрбум ам.долларын татвар төлжээ.

Харин Apple зэрэг компанийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг, голдуу хөнгөн цагааны үйлдвэрлэл явуулдаг Канад улсад 855 сая ам.долларын татвар хураамж төлсөн байна. Рио Тинто групп нь Алкоатай хамтран хэрэгжүүлдэг ELYSIS төслийнхөө хүрээнд нүүрстөрөгч огт ялгаруулдаггүй сайн чанарын цэвэршүүлсэн хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийг Канадын Квебек, Бритиш Колумби мужид ажиллуулдаг. Тус аж үйлдвэрийн паркийг байгальд ээлтэй байхаар шийдсэн бөгөөд эрчим хүчний шийдлээ усан цахилгаан станцаар шийдсэн гэдгээрээ онцлог юм. Мөн Диавикийн очир-эрдэнийн уурхай, титаны давхар исэл, төмрийн хүдрийн уурхайтай.

Үүнээс гадна Рио Тинто дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн Эскондидагийн зэсийн уурхайн 30 хувийг эзэмшдэг. Эскондидагийн дийлэнхийг буюу 57.5 хувийг BHP, үлдсэн 12.5 хувийг Японы JECO консерциум эзэмшдэг. Харин менежментийг нь BHP хариуцдаг байна. Чили улс дахь үйл ажиллагаандаа Рио Тинто өнгөрсөн онд 562 сая ам.долларын татвар, хураамж төлжээ.

Зэсийн өөр нэг онцлох төсөл Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг Оюу толгой төсөл юм. Өнгөрсөн онд Рио Тинто Монгол Улсад 544 сая ам.доллар татвар, төлбөр, хураамж төлсөн байна.

Page 2: Төлсөн татвар, борлуулалтад эзлэх хувь

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын орлогын 6 төгрөг тутмын нэгийг нь Рио Тинто, Оюу толгойн татвараас бүрдүүлжээ. Оюу толгой нь 2010-2021 онуудад манай улсад нийт 3.3 тэрбум ам.долларын татвар, төлбөр, хураамж төлсөн байна. Тухайлбал,  2016 онд 215 сая ам.доллар, 2017 онд 228 сая ам.доллар, 2018 онд 308 сая ам.доллар, 2019 онд 305 сая ам.доллар, 2020 онд 277 сая ам.доллар, 2021 онд 544 сая ам.долларыг тус тус төлжээ. Зөвхөн өнгөрсөн онд төлсөн татвар нь л гэхэд бүх тэтгэврийн насныхны тэтгэвэр болон бусад тэтгэмжийг төлсөнтэй тэнцэхүйц хэмжээний дүн аж.

Page 3: Рио Тинтогийн Монгол Улсад төлсөн татвар

Дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг Рио тинто групп нь үйл ажиллагаа явуулдаг улс, орон бүртээ хэдий хэмжээний татвар төлдөг тухайгаа ил тодоор жил бүр тогтмол тайлагнадаг. Рио Тинтогийн татвар төлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНЭ холбоосоор орж танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.233] 2022/5/10
Rio Tinto Australiin tuuhen aguig delbelj uuguul irgediin ontsgoi soyliin dursgaliig sanaataigaar medseer baij suitgesniihee tolbort heden terbum dolloriin hohiroliig tolson be?? Nederlandiin sudalgaanii baiguullaga Rio Tintog mash muu unelgeegeer unelsen uundee tailbaraa hiij muu nuuhaar sain ilchilee!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.233] 2022/5/10
Rio Tinto Australiin tuuhen aguig delbelj uuguul irgediin ontsgoi soyliin dursgaliig sanaataigaar medseer baij suitgesniihee tolbort heden terbum dolloriin hohiroliig tolson be?? Nederlandiin sudalgaanii baiguullaga Rio Tintog mash muu unelgeegeer unelsen uundee tailbaraa hiij muu nuuhaar sain ilchilee!!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.92.99] 2022/4/16
Одоо газар доор ортол нь муулаад байгаа Баярцогт, Баяр, Сайханбилэг нарын хийсэн түүхэн гавья. Эдийн засгийн энэ хүнд хэцүү сорилтоос магад бид Оюутолгойн буянаар нь гарч чадна.
6 | 1 Хариулах
P [156.146.59.6] 2022/4/13
Өөрсөддөө үлдээсэн, гадаад эзэндээ очсон нь хэдүү.? Мэдээллийг бүрэн дүүрэн өгчмөөр бна
4 | 0 Хариулах
Zochin [150.129.141.227] 2022/4/13
Sanhuugiin tailan gedeg yum medhuu? Medmeer baigaa humuus n oorsdooshalgaad yavchdag ymldaa internet meddeg hund bol amarhaan oldchdog ym bdgiin
3 | 0 Хариулах
Оноч [66.181.161.89] 2022/4/14
Өө тийм үү тэгээд хэд юм?
2 | 1 Хариулах
P [156.146.59.6] 2022/4/13
Төлбөр хураамж төлж байгаагаа өглөг өгч бгаам шиг шаагаал бна уу?. Татвар хураамж өгнө гэдэг наад захын бизнесийн үйл ажилгааны зардал. Угаасаа өгөх ёстойм.
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.189] 2022/4/13
Sain tatwar tulsun baina. Daan ch ene tatwariig ni uls turchid heregtei zuil hiihgui huwaagaad idchihdeg bolhoor haramsaltai yum. Setgel gargaad hiiwel olon asuudal shiidej bolhoor mungu. Odoo baigaa togtoltsoogoor bol tatwarvtulult ni 100-aar bemegdsen ch irgeded yu ch naaldahgui bolchood baina. Songuuliin system-ee uurchilj proportnal bolgomoor baina.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.59] 2022/4/13
544 сая нь ганцхан татвар биш, төлбөр, хураамж юм байна. Яг татварыг нь тооцвол хагас нь байхгүй болно доо. Энд чинь нөгөө нэг үүрэн холбоогоор ярьсан 1 минутийн 100 төгрөгийн төлбөрийг хүртэл оруулдаг. Бас Америкт уул уурхайн олборлолт явуулахдаа байгаль орчинд маш их анхаардаг. Тэр нь жижигхээн уурхай л даа. Жил болгон нөхөн сэргээлт хийнэ, ачааны машинаар тээвэрлэдэг учраас хүрэх газар хүртэлх байгаль орчны үнэлгээ хийнэ, за тэгээд нутгийн иргэд буюу АНУ-ын иргэн болох ажилчны цалин нь Австрали, Англи, Канадаас очсон хүмүүстэй тэнцүү гээд Америктай бол эн тэнцүүхэн харьцаж байгаа юм. Харин монголчуудтай үнэнхүү дорд үзэж, харьцаж, юм мэдэхгүйг нь далимдуулаад нэг их тоо гарагаад тавингуут хэдэн учраа мэдэхгүй гарууд нь дагаж гүйгээд сүйд. Ядаж 544 сая нь татвар, төлбөр, хураамж гээд таслал тавьж мангартуулж байгааг ч олоод харчиж чадахгүй татвар гээд л хий хоосон хөөрөөд байна.
5 | 1 Хариулах
Зочин [203.234.29.152] 2022/4/13
монголд орж байгаа мөнгө л биздээ, татвар байна уу юу байна ялгаагүй
3 | 1 Хариулах
Зочин [202.9.40.59] 2022/4/13
ОТ олж байгааг ашгийнх нь хажууд юу ч бишээ. Тэрийгээ далдлахын тулд төлбөр, хураамж гэдэг зүйлийг нэмээд татвар гэдэгтэй нь нэгтгэсэн тийм л тархидалт явагдаад байгаа тухай бичсэн юм аа. Ингэлээ гээд РТ хөөхгүй. Харин ч шинэ нөхцөл тулгах хэрэгтэй. Монгол ажилчдын цалингаас аваад татвар яг үнэндээ хэдийг төлж байгаа вэ гэдгийг ил мэдээлэхийг шаардах хэрэгтэй.
4 | 1 Хариулах
Болж байна [192.82.65.185] 2022/4/13
Борлуулалтаараа Монгол биш Америкаас их олж байгаа мөртлөө яагаад Монголд илүү их татвар төлсөн юм бол?
2 | 3 Хариулах
Зочин [202.21.124.130] 2022/4/13
americd tatvariin tsoorhoi ih baidag tul ih mongotei tom companiudad tatvaraa hongoloh tohioldol ih baidag. Er n tolgoi baychuud, horongiin birj deer neelttei huvitsaatai tom companiudiin tulsun tatvariig sonirhono biz buh medeelel n neelttei baidag
0 | 0 Хариулах
P [156.146.59.6] 2022/4/13
Amazon жишээ нь хуулийн цоорхой ашиглаад татвар төлдөггүй гэж байгаа. Аймар шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.150] 2022/4/13
овоошдээ, өнгөрсөн онд манайд сайн төлжээ, цаашид улам ихэснэ гэж найджийн
10 | 0 Хариулах