Яг одоо Монголчууд бидний хувьд улс эх орноо дотооддоо 100 хувь найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг болох асуудал халуун сэдэв болоод байна. Тэр дундаа баруун бүсийн аймгуудыг урд хойд хөршүүдээс эрчим хүчээр хангаж буй асуудал.
Гэтэл Орос ах нарын маань төлөөлөгч ирснээр бидний энэ станцуудыг барихаар төлөвлөж, тооцоолсон цаг хугацаа, хөрөнгө мөнгө, 30 жилийн хөдөлмөр салхинд хийсэх нь тэр. Бид жил бүр баруун бүсийг эрчим хүчээр хангахын тулд импортын эрчим хүчинд төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийг тарифын зөрүүд зарцуулсаар байна.
Угтаа усан цахилгаан станц нь байгаль орчинд хор нөлөөгүй харин ч байгалийн унаган төрхийг сэргээдэг болохыг бид хамгийн ойрын жишээ болох Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд дээрээсээ харж болохоор. УЦС нь усны хөдөлгөөнийг л энерги, эрчим хүч болгон хувиргаж буй процесс юм.
Гэтэл ОХУ Байгаль нуураас эх авч урсдаг Ангар мөрнөө түшиглэн дөрвөн ч УЦС барьчихсан. Одоо дахин 3 УЦС барихаар төсөл хэрэгжүүлж эхэлсэн бол БНХАУ-д дэлхийн хамгийн том Гурван хавцлын УЦС (Three Gorges Dam) гэх 22.5 ГВт хүчин чадалтай УЦС ашиглаж байна.
Бид хоёр том гүрний дундах пампер улс гэдэг нь эндээс л улам бүр тод харагдана. Тэд биднийг ямар нэгэн байдлаар өөрсдөөсөө хараат байлгахыг хүснэ. Тэр дундаа хөгжил цэцэглэлтийн үндэс болсон эрчим хүчээр. Гэтэл Дэлхийн улс орнууд эрчим хүчээ хэмнэх, үр ашигтай хэрэглэх хандлагад шилжиж, цаашид байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн хэрэглээ болгохоор зорьж байна. Бүр аль хэдий нь Албани, Исланд, Бутан, Этиоп, Балба, Намиби, болон Парагвай улс эрчим хүчээ 100% сэргээгдэх эрчим хүчээр хангаад эхэлжээ.
Үүний хүрээнд ч Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн төлөвлөгөөт зорилго тавин ажиллаж байна. Тус зорилгын хүрээнд тавигдаж буй нэг зорилт нь Монгол Улсын нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг үүсгэж буй эрчим хүчний салбарт 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 4.9 сая тонноор бууруулж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 30 хувьд хүргэх юм. Мөн өнгөрсөн 11 дүгээр сард болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний 26-р бага хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс ногоон хөгжлийн бодлогыг чухалчилж, ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг баримталж ажиллах” тухай мэдэгдсэн билээ.
Тэгвэл тус зорилго өөд нэг алхам урагшлуулах, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ач холбогдол бүхий төсөл нь Монгол улсын хамгийн анхны хувийн хөрөнгө оруулалттай Чаргайтын усан цахилгаан станцын төсөл байхаар харагдаж байна. Учир нь тус УЦС-ыг барихаар төлөвлөж буй Дэлгэрмөрөн гол нь хоёрдогч улс орны байгаль орчинд хамааралтай бус, мөн хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм.
Чаргайтын УЦС нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас зүүн урагш 50 км, Тосонцэнгэл сумаас 28 км зайд, Төмөрбулаг сумын нутаг дэвсгэрт нийт 26 га талбайд Дэлгэрмөрөн голыг түшиглэн баригдана. 2008 онд хийгдсэн анхны ТЭЗҮ-ээр УЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 24.6 МВт байх ба жилд 116.6 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх юм. Төслийг “Чаргайт Усан Цахилгаан Станц” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд ТЭЗҮ-г шинэчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөхүйц болгож тодотгох юм.
Чаргайтын УЦС баригдсанаар орон нутагтаа эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгохоос гадна дараах ач холбогдолтой.
Сэлэнгэ мөрний ай савд багтах Дэлгэрэнмөрөн гол дээр байгуулагдах энэхүү цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжсэнээр тус ай сав дээр төлөвлөгдсөн бусад УЦС-ын төслүүд ч усны урсац, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг батлан харуулах боломжтой болно. Ингэснээр дараа дараагийн төслүүд амжилттай хэрэгжих боломжтой болох юм.
Эх сурвалж: Чаргайт ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!