Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

UBCab онлайн такси үйлчилгээний компани өрхийн эмнэлэгт ажиллаж буй сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлажээ

ikon.mn
2021 оны 10 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад цар тахлын гурав дахь давлагаа оргил үедээ хүрээд байна. Өдөртөө хоёр мянгаас дээш халдварын тохиолдол бүртгэгдэж, нас баралт мянга хол давлаа. Зөвхөн 9-р сард гэхэд л 101,000 хүн халдвар авчээ. Халдварын тархалт хяналтаас гарч эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, халдвар авсан иргэд гэртээ хэвтэхээс өөр сонголт үлдсэнгүй. Эмнэлгүүдийн орны нөөц шавхагдаж зөвхөн хүнд нөхцөлтэй, амьсгалын аппарат залгуулах шаардлагатай хүмүүсээ л авч чадаж байгаа. Ингэснээр бүх ачаалал өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр бий болоод байна. Цар тахалтай тэмцэх нь дан ганц төрийн ажил гээд хойш суух аргагүй цаг бидэнд тулж иржээ. Дайны гэж хэлж болох хүнд цаг үед хувийн хэвшлийнхэн манлайлал үзүүлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Тэгвэл онлайн такси үйлчилгээ явуулдаг Юбикаб компани хувийн хэвшлийнхнээ манлайлал үзүүлж байна. Улаанбаатар хотынхоо UB нэрээр овоглодог байгууллагын хувьд нийслэлчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн 10,000,000₮-ийн шатахууны талоныг хандивлалаа.

 
 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын зүгээс хувьдаа улаан бүс болоод байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн ачааллыг бага ч гэсэн хөнгөлөхийн тулд хувьдаа автомашинтай иргэдийг “сайн дурын жолооч” нарын багт элсүүлж өрхүүдээр үзлэгийн багт хуваарилах ажлыг зохион байгуулж байгааг Юбикаб компани маш их талархан, сайшаан дэмжиж байна. Эдгээр “сайн дурын жолооч” нарт улсаас өдрийн 50,000 төгрөгийн урамшуулал болон 20,000 төгрөгийн бензиний талон өгч байгаа юм. 

 
 

Өөрөөр хэлбэл өрхийн эмнэлгүүд дээр одоо хувийнхаа машинаараа ажиллаж буй “сайн дурын жолооч” нарт төр засгаас олгох 20,000 төгрөгийн шатахууны эрх дээр нэмээд 10,000 төгрөгийн шатахууны талоныг #UBCab хамт олны зүгээс сэтгэлийн дэм болгон нэг сарын турш өгөх юм. Энэ зориулалт нь зөвхөн өрхүүдээр үзлэгт явж байгаа тэр сайн дурын жолооч нарт өдөрт 10.000 төгрөгийн талон олгох зориулалттай хандив юм.

 
 

ЮБИКАБ ХХК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төлөөлөгч О.Билгүүн:

 

Орондоо ч орох завгүй шахам цар тахалтай тэмцэж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн асуудал, ажиллах орчин болон хангалттай сайн дурынхныг илүү ихээр нэмэгдүүлэхийн тулд тэднийг илүү ихээр урамшуулах үйлсэд бусад аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг манай компанийн зүгээс уриалж байна. Бизнес эрхлэгч нар маань өөрсдийн боломжоороо уг санаачилгыг зүрхээрээ мэдэрч дэмжинэ гэж итгэж байна. Ийм эрсдэлтэй хүнд нөхцөлд ажиллах сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхийн тулд илүү их урам өгөх хэрэгтэй.

 
 

Ташрамд дурдахад UBCab компани нь 2013 оноос хойш хөгжүүлэлт хийгдэж байгаа Монгол залуусын бүтээсэн технологийн дэвшилтэт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси, тээврийн үйлчилгээний цогц аппликэйшн юм. Та ганцхан аппликэйшн ашиглан Такси дуудлага, Дуудлагын Жолооч, Шуурхай Хүргэлт, Машин Түрээс гэх мэт өөрийн хэрэгцээнд тохирох бүх төрлийн тээврийн үйлчилгээг авах боломжтой юм. Мөн UBCab аппликэйшнийг ашигласнаар та өөрийн хүссэн газартаа хэрэгцээт таксигаа захиалан дуудах, жолоочоо хаана явааг хянах, аялал дуусах үед жолоочоо үнэлэх мөн аялал бүрээсээ сугалааны дугаар бүхий И-Баримт авах боломжтой болж байгаа юм. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг “UBCab – Онлайн такси үйлчилгээ” пэйж хуудаснаас аваарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.