• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Аялал жуулчлалын компаниуд дотоодын жуулчдаа тоодоггүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Шинэ хэвийн байдал - Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгуулагдаж буй “Монголын аялал жуулчлалын форум-2021” арга хэмжээ үргэлжилж байна.

Арга хэмжээний үеэр жуулчин тээврийн өнөөгийн байдал, шийдвэрлэх гол асуудлуудын талаар ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд илтгэл тавьж, холбогдох мэдээллийг танилцуулав.

Аялал жуулчлалын салбар, зам тээврийн салбар нь хоорондоо шууд хамааралтай билээ.

Цар тахалтай холбоотойгоор 2019 онд жуулчин тээврийн үйлчилгээ үзүүлдэг 154 компани АТҮТ-д бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2020 онд 24 компани бүртгүүлж буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Тэрбээр “Агаарын тээврийн салбарын үзүүлэлт цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтээр буурсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Аялал жуулчлалын салбар, зам тээврийн салбар нь хоорондоо шууд хамааралтай. 

Жилд дунджаар нэг тэрбум орчим хүн олон улсад аялж, нэг их наяд ам.доллар зарцуулж байна. 2015-2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 58 хувиар өснө гэсэн тооцоо байдаг. Үүнээс үүдэн эрэлтийг хангах тооцоо судалгаа хийж, зорилтууд дэвшүүлсэн.

Монгол Улсад агаарын тээврийн салбарын 2020 оны үзүүлэлтүүд 2019 онтой харьцуулахад 40-70 гаруй хувиар буурсан. Тээврийн салбар зорчигч, ачаа хоёрыг л тээвэрлэж зөөх үүрэгтэй. Нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Тээврийн салбараас болоод экспорт буураагүй. Хил гэдэг хаалга чинь хаалттай байгаа болохоор гарч чадахгүй байна. Түүнээс бол машин, онгоц гээд бүгд байна. Үүнийг хүмүүс зөв ойлгохыг хүсье.

2019 оны үзүүлэлтээр Монголын агаарын тээврийн салбарт агаарын 12 тээвэрлэгч нь олон улсын 22 чиглэлд 1.62 сая суудлын нийлүүлэлтээр 1,188,204 зорчигч тээвэрлэж байна. Өөрөөр хэлбэл олон улсын тээвэрлэлт дээр суудал ашиглалт 73%-тай байна. 

Мөн Монголд их хэмжээний жуулчин ирэх гэхээр тээвэр саатаад байна гэх яриа байдаг. Манай улсын Засгийн газар өнөөдрийн байдлаар дэлхийн 39 улсын 100 гаруй хот суурин газар руу нисэх хэлэлцээртэй. Гэтэл 22 чиглэлд л нисэж байна. Өөрөөр хэлбэл, БНСУ-аас бусад чиглэлд агаарын харилцааны хэлэлцээрээр тогтоосон багтаамжийн ашиглалт бага байна. Иймээс аялал жуулчлалын салбарынхантай улсуудыг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажилламаар байна" гэв. 

"БНХАУ-ын өмнөд Шар тэнгист долоон боомт ашиглах Засгийн газрын хэлэлцээртэй ч Тяньжиныг л ашигладаг"

Түүнчлэн "Тяньжин, Эрээнд олон ачаа гацсан гэж ярьж байна. Шалтгаан нь энэ шугамаар олон жил тээвэрлэлт явчихсан, аль хэдийнээ бойжчихсон болохоор өнөөдөр бүгд дайрч, гацаж байгаа юм.

БНХАУ-ын өмнөд Шар тэнгист долоон боомт ашиглах Засгийн газрын хэлэлцээртэй. Тэдгээрээс ганц Тяньжиныг л ашигладаг.  Яагаад бусад зургааг нь ашиглахгүй байгаа вэ. Өвөр Монголын 13 боомттой хэлэлцээртэй бөгөөд үүний гурав нь олон улсын боомт байдаг. Гэтэл яагаад Эрээн, Замын-Үүдээр чихэлдээд байна вэ гэдгийг бодох ёстой. Иймд төр, хувийн хэвшил нийлээд бий болгосон шугамуудаа аялал жуулчлал дээр ашиглая гэж хэлмээр байна.

 Аялал жуулчлалын компаниуд дотоодын жуулчдаа тоодоггүй. Зарим газар руу явах гэхээр аяллын маршрут, хөтөч, үйлчилгээ байдаггүй. Монгол шарын даваа оръё гэхээр хилийн цэргийг бид гуйж байна. Уг нь хилийн цэргийнхэн биш аялал жуулчлалын компаниуд хөгжүүлбэл хилийн аялал жуулчлал хөгжих боломжтой гэж харж байна. Хүмүүсийн сонирхоод байгаа дотоодын аялал жуулчлалын маршрутыг бий болгохыг хүсье" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Bat-Erdene Dolgorsuren [64.119.24.78] 2021/10/28
Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 хүртэл баримталсан бодлогын хэрэгжилтийг бодитой дүгнэж, урт, дунд, богино хугацаанд авч хэрэгжүүлэх бодлогоо төлөвлөхөд хамтран ажиллах шаардлагатай. Иргэний нисэхийнхэн нь аюулгүй байдал гээд, аялал жуулчлалын салбарынхан тийзний үнэ гээд маргалдахын зэрэгцээ бидний өрсөлдөгч хэн бэ гэдгийг нэг цонхоор харах, ойлгох хэрэгтэй байх. Эндээс манай төр, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч ямар тоглогч байх вэ? гэдэг нь тод харагдана, МИАТ ХК компанийн алдагдлыг бий болгож байгаа учир шалтгааныг ч эргэж харах нь зөв байх.
1 | 0 Хариулах
Зочин [1.230.76.219] 2021/10/27
Жуулчны кэмпууд өрөө байна уугэсэн чинь байхгүй гээд их ууртай хэлдэг улс байна лээ . Өөрсдийгөө их юманд бодсон халтрууд
1 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2021/10/27
Дотоодын жуулчдаа тоохгүй байна гэдэг нэг асуудал байгаа гэсэн үг биз дээ. Судлаад үз дээ. Ихэнх нь өөрсдийн унаа тэргээрээ хямд төсөр аялах гэдэг, бас гэр бүлээрээ найз нөхдөөрөө аялаж буй хүмүүсийн ихэнх нь нийлж архиддаг, хэрүүл шуугиан гаргадаг,аялалын стандарт мэдэхгүй, унаа тэргэнд хүүхэд томчууд бохир заваан явдаг, ямарч аялалын компанийн хөтөч, ямар ч жолооч тийм дотоодын аялалд явахыг хүсэхгүй, хүн өөртөө хүн тээвэрт аюулгүй, цэвэрхэн, эрүүл аялаж чаддаг болсон нөхцөлд л дотоодын жуулчдыг авах байх. Мөнгө гол нь биш. Бизнес аюулгүй, эрсдэлгүй, тодорхой стандарт мөрдөж ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах ёстой. Мөнгө чухал гээд л нийлж архиддаг, машин тэргэнд бохир заваан явдаг хүмүүсийг дотоодын жуулчин гэсэн нэрээр аваад явна гэж байхгүй.
2 | 1 Хариулах
Зочин [1.230.76.219] 2021/10/27
Бүх хүн заваан бүдүүлэг үү.
1 | 0 Хариулах
Заваан нь бна [202.9.40.252] 2021/11/1
Багахан доромжлоорой! Асуудлын учрыг олсон гэр бүлийн амралт, сувилалын газрууд асуудалгүй, ашигтай ажиллаад болоод байхад.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.76] 2021/10/27
Монголчууд малаа дагаж явсаар байгаад мал шиг болчихсон байдаг. Соёл иргэншилтэй болгоё гэвэл нүүдлийн мал аж ахуйг устгах хэрэгтэй.
2 | 2 Хариулах
Зочин [1.230.76.219] 2021/10/27
Хүйтэн гөзөр мах идэж байж ханиадаа эдгээж дулөан явж байна хужаа гахайнууд аа
0 | 0 Хариулах
Зочин [194.110.114.204] 2021/10/26
Дотоодын жуулчид, өөрсдийн Монгол жуулчин компаниар ёстой явж харагдаач!.
2 | 0 Хариулах
Зочин [150.129.140.186] 2021/10/26
Аргагүй шүү дээ. Гадныхан чинь гуалиг, өндөр, харахад л долларын тэмдэг шиг юм харагдаад, дотоодын жуулчид чинь нэг пөөдийсөн, банхар шиг юмнууд харагддаг биз.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.48] 2021/10/26
Монголчууд очоод нутгийн үзээд мөнгө өгөхөөр БАЯРЛАА гэж хэлэхийн оронд ЧИ МУУ ТОНН ТОННООР ХОГ ХАЯГДАЛ ХАЯСАН гээд байдаг биз дээ ЁСТОЙ УРАМГҮЙ ШҮҮ
3 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.163] 2021/10/26
Монгол шарын даваа ру Тусгай хамгаалалттай газрын захиргаа зөвшөөрөл өгдгүй штэ.Ер нь аятайхан газруудаа тусгай хамгаалалттай гээд хэдэн байгаль хамгаалагчаас өөр хүн оруулдгүй.Монгол хүн болсных үзчихмээр бхын тэр газруудыг.Монгол шарын давааг чөлөөтэй болгох ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.159] 2021/10/26
Hujaa nam manii zaaj ogson surgaali
0 | 0 Хариулах
Зочин [124.158.120.226] 2021/10/26
Harah tsarainii neg taviul.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.70] 2021/10/26
Аливаа бүх юм зах зээлийн жамаараа явдаг
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.225] 2021/10/26
Дотоодын жуулчид бас хэцүүтэй, шийдчихсэн архичид шүү дээ.
4 | 1 Хариулах
зочин [183.177.99.230] 2021/10/26
Дотоодын жуулчин нэртэй архичин хар тамхичингууд хаа очиж амарсан газраа тухайн баазын эд хөрөнгө материалыг эвдэн сүйтгэж үйлчлэгч эмэгтэйчүүдийг хэл амаар доромжилж элдвээр шантаажил л таашаал авдаг хагас галзуунууд ялгагдаснууд ямарч ёс зүйгүй нийгмийн хог шаарууд л байхгүй юу даа
4 | 5 Хариулах
Зочин [66.181.161.4] 2021/10/26
Ер нь л Монголын хилээр орж ирээд аялж зугаалсан ч, төрийн байгууллагуудаар явсан ч бас ес ерөнхийлөгчийнхөө байж байгаа царйхүүг нь харахаар өөрсдийгөө мал юм байна гэдгийг маш сайн ойлгодог. Ойлгодог ч гэж дээ мал юм чинь мал царайлаад л явж л байна.
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.39] 2021/10/26
Замын-Үүд ээс өөр шууд УБ хүрэх төмөр зам ба авто замтай боомт байхгүй л биз дээ
1 | 0 Хариулах
[202.126.88.139] 2021/10/26
00-n asuudal l hund dee.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.53] 2021/10/26
Монголын дотоодын жуулчны баазуудын ихэнх нь гэр буудал нүхэн жорлонтой байдаг ичмээр юм.
2 | 0 Хариулах