Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком корпораци өндөр хурдны MMIMO (4.99G) сүлжээг нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 26
Сурталчилгаа

Мобиком Корпораци өндөр хурдны 4G технологийн дараагийн түвшин болох MMIMO(4.99G) технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

 
 

Дэлхий нийтээр дижитал шилжилт эрчимтэй өрнөж, уламжлалт хэрэглээг цахим шийдэл орлож буй өнөө үед өндөр хурдны интернет, дата үйлчилгээний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид энэхүү хэрэгцээ шаардлагыг хангасан үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж, дата сүлжээнийхээ чанарыг улам бүр нэмэгдүүлэх зорилгоор MMIMO технологийг нэвтрүүлж байна.

Энэ тухай Мобиком Корпорацийн Техникийн Төлөвлөлт & Техник Байгуулалтын газрын Захирал Сатоши Монива болон Техникийн Төлөвлөлтийн албаны захирал Д.Дагвасүмбэрэлтэй ярилцсаныг хүргэе.

 
 

- MMIMO технологи гэж юу вэ? Үүнийг манай уншигч нарт товчхон тайлбарлаж өгнө үү?

- Энэ нь “Massive Multiple Input and Multiple Output” гэсэн үгний товчлол бөгөөд 4G радио долгионыг нэгэн зэрэг дамжуулах зориулалттай хэд хэдэн нэвтрүүлэгч болон хүлээн авагч бүхий дэвшилтэд технологи юм. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлэгч болон хүлээн авагчийн тоо ихсэх тусам, мэдээлэл дамжуулах хурд төдий чинээ хурдан байх боломжтой болно. Мобиком Корпораци ногоон бизнес буюу байгальд ээлтэй шийдлийг сонгодгийн хувьд MMIMO технологийг нэвтрүүлж, эрчим хүчийг хэмнэх бүрэн боломж бүрдэж байна.

- Энэ технологийг ашигласнаар хэрэглэгчдэд ямар давуу тал үүсэх бол? 

- Дэлхий дахинаа хэдэн зуун байршилд нэвтрээд байгаа энэхүү технологийг Мобиком Корпораци хэрэглэгчдийнхээ сүлжээний чанар, хурдыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хамгийн өндөр нягтаршилтай 24 байрлалд байршуулан ашиглаж байна. Бид 32 нэвтрүүлэгч, 32 хүлээн авагчтай төхөөрөмжийг өнөөдрийн байдлаар ашиглаж байна. Ингэснээр хэрэглэгч таны мэдээлэл дамжуулах хурд болон чанар 5%-20%-иар нэмэгдэж байгаа юм. Мөн MMIMO  технологийг ашигласнаар тухайн байршилд байгаа Мобиком Корпорацийн сайтуудын багтаамж 2-4 дахин нэмэгдэж, компанийн ашигт ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх юм.

 

Зурагт үзүүлснээр сүлжээний хамрах хүрээнээс хол байршилд байгаа хэрэглэгчдэд зарим тохиолдолд дохио муу очиж, дата хурд удааширдаг бол Massive MIMO төхөөрөмж байршуулснаар хэрэглэгчдэд очих датаны хурд жигд хуваарилагдаж, бүх хүн ижил түвшний, өндөр хурдыг ашиглах боломжтой болно гэсэн үг.

- Баярлалаа. Энгийнийг ухаалгаар уриатайгаар үйл ажиллагаагаа хүргэж байгаа танай хамт олонд амжилт хүсье!

- Мобиком Корпораци цаг ямагт хэрэглэгчдэдээ хурдан шуурхай, чанартай үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Бид цаашдаа ч хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг урьтал болгож, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон, дижитал өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хийсээр байх болно.

 
ВИДЕО:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.