ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн оюутнууд их, дээд сургуульд хэрхэн элсэх вэ?

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

Үүний 50 гаруй нь Монголын их, дээд сургуулийн консорциум(МИДСК)-д нэгдсэн байдаг бөгөөд элсэлтээ хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Ингэснээр төгсөгчид болон эцэг, эхчүүд нэг дороос мэдээлэл авч, хөтөлбөрөө сонгох давуу талтай юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

2021-2022 оны хичээлийн жилд орон нутгаас оюутнуудыг хэрхэн элсүүлэх талаар МИДСК болон Боловсролын үнэлгээний төвийн төлөөлөл багтсан Элсэлтийн комиссын гишүүн н.Батдорж дараах мэдээллийг өглөө. 

  1. Элсэлтийн систем наймдугаар сарын 2-нд нээгдсэн бөгөөд наймдугаар сарын 23-нд бүртгэл хаагдана. Ингэснээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдэд авсан оноогоороо аль сургуульд, ямар мэргэжлээр элсэх боломжтой тухай жагсаалтыг гаргаж, сонгох эрхийг өгнө. Хамгийн ихдээ 10 мэргэжил сонгох боломжтой.
  2. Наймдугаар сарын 24-ний өглөө тухайн мэргэжилд та хэддүгээрт эрэмбэлэгдсэнийг гаргана. Хяналтын тоонд багтсан бол мэргэжлээ баталгаажуулна. Баталгаажуулалт 25-ныг дуустал үргэлжилнэ. 
  3. Хяналтын тоонд багтаж чадаагүй, дундаж оноотой болон анх бүртгүүлж амжаагүй хүүхдүүдэд боломж олгох зорилгоор наймдугаар сарын 26-ны өдөр МИДСК-ын элсэлтийн системийг дахин нээж, мэргэжил сонгох эрхийг нээнэ. Хоёрдугаар шатны мэргэжил сонгох хугацаа гурван өдөр үргэлжилж, хаагдана. 
  4. Наймдугаар сарын 29-нд эрэмбэлж, хяналтын тоонд багтсан хүүхдүүд хөтөлбөрөө баталгаажуулна.
  5. МИДСК-аар дамжин элссэн хүүхдүүдэд есдүгээр сарын эхээр Элсэлтийн эрхийн бичиг олгоно. Энэ дагуу тэнцсэн сургуультайгаа холбогдож, гэрээгээ байгуулж, элссэнээ баталгаажуулах юм.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
viteducation [49.206.135.136] 2021/8/23
The Bachelor of Information Technology and Systems (BITS) focuses on delivering knowledge and skills in computer networking, application development and computer-based software to meet the current IT industry needs. The course ensures that graduates develop a broad and coherent body of knowledge in the underlying principles and concepts of information technology. Refer to Entry Requirements: https://www.vit.edu.au/courses/bachelor-of-information-technology-and-systems-bits/
0 | 0 Хариулах
Зочин [202.21.110.38] 2021/8/23
Oron nutgiin kuukduud maani hir burtag shiver hulmas unertuuleed irlee dee
1 | 4 Хариулах
Зочин [202.126.88.189] 2021/8/23
ahahahahah
0 | 1 Хариулах
.. [202.126.88.67] 2021/8/24
Hotyh c ylgagu hir burtg shiwr hulmstaiga hewtj l bdgshd hha
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.80] 2021/8/23
9sariin2—5 eysh ogj bgaa suragchid yah we
0 | 0 Хариулах
Оюутан ах нь байна. [124.158.64.251] 2021/8/23
Бүгд сургуультай болно оо. Амжилт хүсье. Дүү нар минь.
8 | 1 Хариулах