Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Шалгуулагчийн тоо болон улсын дундаж, стандарт хазайлтаас хамаарч хэмжээст оноо хичээл бүр дээр өөр гардаг"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгэм судлалын хичээлийн хэмжээст оноо нь иргэдэд зөрүүтэй ойлголт төрүүлжээ. 

Тодруулбал, гүйцэтгэлийн оноо нь өндөр байхад хэмжээст оноо харьцангуй тааруу гарсан хэмээцгээж байгаа юм. Уг асуудлыг Боловсролын үнэлгээний төвөөс ийнхүү тайлбарлаж байна.

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Нийгэм судлалын хичээлийн хэмжээст онооны талаар иргэд зөрүүтэй ойлгож, бусад хичээлтэй харьцуулан ярьж байна.

Энэ оны тухайд уг хичээл дээр өндөр оноо авсан шалгуулагч их байгаа. Шалгалтад хамгийн өндөр буюу 100 оноог 31 шалгуулагч авсан бол 45 нь 99 оноо авсан. Ерөнхийдөө 90-ээс дээш оноо авсан 1,100 орчим шалгуулагч бий.

Эсрэгээрээ цөөн буюу 0-20 оноо авсан шалгуулагч ч олон байна. Сайн бэлдсэн хүүхдүүд өндөр оноо авсан бол төдийлөн ач холбогдол өгөөгүй шалгуулагч нар бага оноо авсан. Ингэснээр нормаль тархалтад нөлөөлж, хэмжээст оноонд зөрүүтэй байдал үүсгэсэн юм. 

Гүйцэтгэлийг хэмжээст оноо буюу 200-800 оноонд шилжүүлэхдээ олон улсын шалгалтуудын аргачлалыг ашигладаг. 

Нийгэм судлалын хичээл дээр гүйцэтгэлийн оноо 90 байхад хэмжээст оноо нь 690 байна, харин математик дээр 90 оноотой хүүхдийн хэмжээст оноо 750 байна гэх мэтээр хичээлүүдийг хооронд нь харьцуулж байна. 

Тухайн хичээлийн хэмжээст оноог шалгуулагчийн тоо болон улсын дундаж, стандарт хазайлтаас хамаарч хичээл бүр дээр өөр өөр гардаг" гэлээ.

2021 онд Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан шалгуулагчид (хичээл тус бүрээр)

  • Биологи - таван шалгуулагч 100 оноо
  • Математик - есөн шалгуулагч 100 оноо
  • Хими 100, 99 оноо авсан хоёр шалгуулагч
  • Нийгэм судлал - 31 шалгуулагч 100 оноо
  • Англи хэл - 13 шалгуулагч 100 оноо
  • Газар зүй - нэг шалгуулагч 95 оноо
  • Монгол Улсын түүх - нэг шалгуулагч 94 оноо авчээ.

Өнөөдөр болсон Монгол хэл, Орос хэл, Физикийн хичээлийн шалгалтын дүн хараахан эцэслэгдээгүй байна.

https://fb.watch/7xUCuawTgM/